Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3   4   5   6   7   8   9  .... ( 132 мэдээ )

Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан аймгийн Засаг даргад 2012-2015 онуудад эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилт болон тулгамдаж буй асуудлаа нэгтгэн танилцууллаа.

Аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг хангалттай сайн явагдаж байгааг үнэлэн сүүлийн 6 жил эхийн эндэгдэлгүй, хүүхдийн эндэгдлийг 2 дахин буулгасан амжилтыг цохон тэмдэглэж нийт эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдад баяр хүргэн ажлын амжилт хүслээ. Мөн салбарын хэмжээнд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын асуудлуудад дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад тавьлаа.

Аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ Эрүүл мэндийн газарт анх удаа ажиллаж шинэ байрны зохион байгуулалттай танилцлаа.

дэлгэрэнгүй

ХОРТ ХАВДАР ҮҮСЭХ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХЭД НӨЛӨӨЛДӨГ

“7 АЛХАМ”-ЫГ ТА БҮХЭНД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

 

Та үүнийг өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлээрэй.

1-р алхам: ТАМХИ БҮҮ ХЭРЭГЛЭ

Бүх төрлийн тамхи нь таныг хорт хавдраар өвдөх аюултай байдалд хүргэдэг. Тамхинаас татгалзах эсвэл тамхи татахаа болихоор шийдвэрлэх нь таны өөрийн эрүүл мэндийнхээ төлөө хийж байгаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Та өөрөө тамхи татдаггүй ч гэсэн, тамхи татдаг хүний дэргэд байхаас зайлсхийгээрэй. Тамхи татдаг хүмүүсийн ойр орчинд байх нь таныг уушгиний хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлэх болно.

2-р алхам: ЭРҮҮЛ ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭ

Ургамлын гаралтай хоол хүнс идэж хэрэглэ. Өдөр бүр тав эсвэл түүнээс олон төрлийн жимс, хүнсний ногоо идэж бай. Мөн ургамлын гаралтай бусад төрлийн хүнс болох амуу тариа хэрэглэх нь нэн тустай. Жимс, хүнсний ногоо зэргийг хоолондоо нэмүү хэрэглэснээр та жингээ хасаж хянах боломжтой болно. Өдөрт 400 граммаас доошгүй жимс, ногоо хэрэглэ. Жимс, хүнсний ногоо ихтэй хоол хүнс хэрэглэх нь таны бүдүүн гэдэс, улаан хоолой, уушги болон гэдэсний хорт хавдраар өвдөх эрсдэлийг бууруулдаг.

Таргалалтыг хязгаарла. Өөхгүй, тослог багатай махан бүтээгдэхүүн хэрэглэнэ үү. Өөх тос ихтэй хоол нь илчлэг ихтэй байдаг бөгөөд энэ нь таргалж илүүдэл жинтэй болох, хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг юм.

Спиртийн төрлийн бүтээгдэхүүнүүдийг тохируулж хэрэглэ. Та согтууруулах ундааг удаан хугацаанд байнга хэрэглэснээс шалтгаалан ам, залгиур, улаан хоолой, бөөр, элэг болон хөхний хорт хавдраар өвдөх эрсдэл нэмэгдэнэ.

3-р алхам: ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙЖ, ХЭВИЙН ЖИНТЭЙ БАЙ

Хөдөлгөөн дасгал хийж хэвийн жингээ хадгалах нь хорт хавдраас сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, биеийн тамираар хичээллэх, хурдан алхах зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийх нь хорт хавдрын эрсдлийг бууруулна.

4-р алхам: ӨӨРИЙГӨӨ НАРНААС ХАМГААЛ

Нарны туяаны нөлөөгөөр үүсдэг арьсны хорт хавдар нь түгээмэл бөгөөд сэргийлэх боломжтой хорт хавдрын нэг юм.

Нарны туяа хамгийн их тусах үеэс болгоомжил. Нарны хэт улаан туяаны тусах оргил цаг нь өглөөнөөс 10 оройны 4 цагийн хооронд байдаг. Энэ хооронд наранд байх хугацаагаа багасга.

Сүүдэрт бай. Нягт нэхсэн даавуун хувцас өмсөж, толгой болон чихээ халхалж чадахуйц өргөн хүрээтэй малгай өмс.

5-р алхам: ДАРХЛААЖУУЛАЛТАНД ХАМРАГДААРАЙ

   Дархлаажуулалт хийлгэснээр тодорхой хорт хавдраас сэргийлж болно.

  • В Гепатит. В Гепатит нь элэгний хорт хавдар үүсэх эрсдэлийг бий болгодог. Нярай хүүхэд бүрийг амаржих газарт байхад нь элэгний В вирусын халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулаарай.
  • Хүний папиллома вирус /HPV/. HPV нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг бэлгийн замаар халдварладаг вирус юм. HPV-ийн төрлийн вирусаас болж үүсдэг хорт хавдраас сэргийлдэг вакцин байдаг. Энд 10-14 насны охидыг хамруулсанаар ирээдүйд умайн хүзүүний хорт хавдраас тэднийг хамгаална.

6-р алхам: ЭРСДЭЛТЭЙ БАЙДАЛ ГАРГАХААС ЗАЙЛС ХИЙГЭЭРЭЙ.

Бэлгийн замаар халдварладаг вирусуудад дараах вирусууд багтдаг. Үүнд:

  • HPV. /хүний папиллома вирус/ нь умайн хүзүүний хорт хавдартай хамгийн их холбоотой байдаг. Олон бэлгийн хавьтагчтай байна, төдий хэмжээгээр та, HPV-ийн халдвар авах магадлалтай байна.
  • Элэгний В ба С вирус. Элэгний архаг үрэвслүүд үүсгэж элэгний хорт хавдартай болох эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Эдгээр халдваруудын аль аль нь халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох эсвэл халдвартай хүн хэрэглэсэн ариутгаагүй багаж, зүүг хэрэглэх зэргээр дамжин халдварладаг.

7-р алхам: ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААРАЙ.

Эрүүл мэндээ магадлуулж жил бүр үзлэг, шинжилгээ хийлгэж байх нь хорт хавдрыг эрт илрүүлж амжилттай эмчлэх боломжийг нэмэгдүүлэх болно. Хэрвээ ямар нэг өөрчлөлтийг мэдэрвэл эмчид заавал үзүүлээрэй.

 

 

 

 

дэлгэрэнгүй

Орон нутгийнхаа ард иргэдийн эрүүл мэндийг дэмжиж, зонхилон тохиолдож байгаа болон нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа хавдарын өвчлөлтэй тэмцэх зорилгоор 2016 онд аймгийн Эрүүл мэндийн салбар “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, хавдрын өвчлөлийн эрт илрүүлье” зорилт тавин ажиллаж эхлээд байна.

Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал:

Дэлхий дахинаа жилд 14,1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8,2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Хорт хавдрын өвчлөл, нас баралтын талаас илүү хувь нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдсэн байна. Иймд хорт хавдраас сэргийлэх, хянах оновчтой арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхгүй бол 2025 он гэхэд жил бүр 19,6 сая хүн шинээр хорт хавдраар өвчлөх тооцоолол гарсан байна.

Манай орны хувьд ч хорт хавдрын өвчлөл жилээс жилд өсөх хандлагатай байгаа. 2003 оны байдлаар хорт хавдрын 3511 шинэ тохиолдол, 2729 нас баралт бүртгэгдэж байсан бол 2013 онд 5255 шинэ тохиолдол, 3660 нас баралт болж өссөн ба нийт хүн амын нас баралтын 22%-ийг эзэлж, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

Дундговь аймгийн хувьд сүүлийн 5 жилд 29 нэр төрлийн 476 хавдрын шинэ тохиолдол оношлогдож, 304 хүн хавдарын өвчлөлийн улмаас нас барсан статистик мэдээлэл байна.

Манай аймагт гарч байгаа хавдрын өвчлөлүүдээс зонхилон тохиолдож байгаа хавдын өвчлөлийг жагсаалтаар авч үзвэл:

1-рт Элэгний хавдар

2-рт Уушгины хавдар

3-рт Умайн хүзүүний хавдар

4-рт Ходоодны хавдар

5-рт Улаан хоолойн хавдар тус тус орж байна.

 

дэлгэрэнгүй

Франц улсын "ACTION MONGOLIA " төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн мэс заслын дурангийн нийгэмлэг хамтран 395 сая төгрөгний үнэ бүхий “Олимпус” маркийн хэвлийн хөндийн дурангийн мэс заслын иж бүрэн шинэ аппаратыг тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө. Дурангийн аппаратын үнийг "ACTION MONGOLIA " төрийн бус байгууллага 100% хариуцан гаргасан бөгөөд манай улсын хөдөө орон нутагт дурангийн мэс заслыг хөгжүүлэх сайн үйлсийн аяны хүрээнд ийнхүү 4 дэх аймагтаа хөрөнгө оруулалт хийж байна. Хэвлийн хөндийн дурангийн мэс заслын аппараттай болсноор иргэдийн Улаанбаатар хотод 3 дахь шатлалын эмнэлэгт очиж дурангийн мэс заслын хагалгаа хийлгэдэг хүндрэл чирэгдлийн байхгүй болголоо.

 

дэлгэрэнгүй

Өвөлжилт, хаваржилт хүндэрч зудад нэрвэгдсэн аймгуудад ДЭМБ-аас үнэлгээ хийснээс манай аймгаас Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Өндөршил, Эрдэнэдалай сумдыг сонгож авсан ба тус сумдын 100-аас доош малтай 363 малчин өрхүүдэд НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангаас дараах 4 төрлийн багц тусламжийг үзүүлж байна. Үүнд:

1. Хүнс, хоол тэжээлийн багц

2. Ариун цэврийн багц

3. Хөдөө аж ахуйн багц

4. Амьжиргааг шуурхай сэргээх тусламж

       Хүнс, хоол тэжээлийн багцийг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр тусламжийг үзүүлж байгаа бөгөөд зорилго нь зудын байдал хүндрэлтэй байгаа сумдын 6-59 сартай хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл эхчүүдэд хоол тэжээлийн байдлыг үнэлж, хоол тэжээлийн хурц дутлаас сэргийлэхэд чиглэгдсэн.

       Уг тусламжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нялх бага насны хүүхдийн хооллолтын дэмжлэгийг гамшгийн үетэй уялдуулах нь” сэдэвт сургалтыг сонгогдсон 6 сумдын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 2016.04.21-23-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газрын “Эрүүл амьдрах ухаан сургалтын төв”-д зохион байгууллаа. Сургалтаар 6-59 сартай хүүхдийн болон жирэмсэн, хөхүүл эхчүүдийн ОНБТХ-ийг хэрхэн хэрэглэх, түүний ач холбогдол, 6-23 сартай хүүхдийн нэмэгдэл хооллолтын зөвлөгөө өгөх ур чадварыг сайжруулах, хоол тэжээлийн хурц дутагдлыг илрүүлэх арга барилд сургаж, эмч, мэргэжилтнүүдийг чадавхижууллаа.

 

дэлгэрэнгүй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт саа өвчнийг 2020 он гэхэд дэлхий дахинд устгах зорилго тавин ажиллаж байгаа байгаа бөгөөд халдварт саа өвчнийг устгах төгсгөлийн шатны стратеги төлөвлөгөөний дагуу ДЭМБ-ийн гишүүн 156 улс орнууд 2016 оны 04 дүгээр сарын 17-оос 5 дугаар сарын 01-ны өдрийн хооронд халдварт саагийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд нэгэн зэрэг шилжихээр төлөвлөн ажиллаж байна.

Монгол улсын дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлын шийдвэрээр Монгол улс 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр улс оорон даяар полиомиелитийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжинэ.

Иймд шилжилтийн өмнө бэлтгэл ажлыг хангах үүднээс сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, дархлаажуулалтын сувилагч нарт “Полиомиелитийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжих бэлтгэл ажлыг хангах” сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 23, 24- ний өдрүүдэд эрүүл мэндийн газрын эрүүл амьдрах ухаан сургалтын төвд зохион байгууллаа.

Полиомиелитийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжсэнээр 1 ба 3-р хэвшинжийн халдварт саагийн зэрлэг омгийн вирусын тархалтыг зогсоох төдийгүй, вакцины омгийн 2-р хэвшинжээр үүсгэгдсэн халдварт саагийн эрсдлийг бууруулна.

дэлгэрэнгүй

2016 оны 4сарын 11- 14-нд өрх сумдын болон яаралтай тусламжийн 44 их эмч нарт Зүрх судасны өвчнийг эрт оношлох ялангуяа зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаг алдахгүй эрт арга хэмжээ авах сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг АШУҮИС-ын зүрхний тэнхимийн багш Анагаах ухааны доктор Бурмаа явуулж зүрхний цахилгаан бичлэгийг хэрхэн унших онол, дадлагын хичээлийг орлоо. Зүрх судасны өвчин манай аймгийн хувьд нийт өвчлөлийн 2-р байранд, нас баралтын шалтгаанд 1-р байрыг сүүлийн хэдэн жил тогтвортой эзэлж байгаа юм. Иймд Эрүүл мэндийн байгууллага хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэ сургалт үр дүнгээ өгнө гэж үзэж байна.

дэлгэрэнгүй

Сум , Өрхийн ЭМТөвийн статистикч эмч нарт 2016 оны 4-р сарын 11-13 өдрүүдэд skype программын сургалт хийгдэж байна. Сургалтын үр дүнд Сум өрхийн ЭМТөвүүдтэй интернэтээр дүрсээ харж хурал зөвлөгөөн, сургалт мэдээлэл хийх боломжтой болж байна.

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3   4   5   6   7   8   9  .... ( 132 мэдээ )

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах