Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  .... ( 132 мэдээ )

Эрүүл мэндийн газраас эх нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор эх баригч нарт “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд эх баригчдын оролцоог нэмэгдүүлэх” нь сургалтыг ДЗОУБайгууллатай хамтран зохион байгуулж байна.

дэлгэрэнгүй

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа аймгийн Эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзалт зохион байгуулж Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж нэн шаардлагатай байгаа 175 сая төгрөгний өртөг бүхий суурин рентген аппарат шинээр , мөн нэн тулгамдаж байгаа суурин эхо аппарат эвдэрсэн байсныг засварлах 8 сая төгрөгийн асуудлыг ЭМСЯ-аас шийдвэрлэлээ.

Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай байгаа түргэн тусламжийн автомашин асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, Эрдэнэдалай, Өлзийт сумдад түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлт хийхээр боллоо.

Энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, мэргэжилтэн, ажилтнуудад шагнал гардуулах үйл ажиллагаа болж, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн нярайн эмч Б.Туяацэцэг, НЭ-ийн угаагч Г.Бархас, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр НЭ-ийн цусны бага эмч С.Өлзийсайхан, НЭ-ийн тогооч С.Лхагвасүрэн нар тус тус шагнагдлаа.

 

 

дэлгэрэнгүй

Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд ЭМСЯ, ДЭМБ-тай хамтран Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулах аргачлал, халдварт бус өвчний эрт илрүүлэгт шинэ технологийн жижиг оврын багаж тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах сургалтыг Архангай аймагт зохион байгуулж байна. Улсын хэмжээнд 12 сумыг сонгон загвар төсөл хэрэгжүүлэхэд манай аймгийн Гурвансайхан сум сонгогдон сумын ЭМТөвд ашиглах гар утсын хэмжээтэй Эхо аппарат,мөн зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, электрон даралтын аппарат, таблет гэх мэт дуудлагаар буюу эргэлтээр очихдоо анхан шатны иж бүрэн үзлэг оношлогоо хийх тоног төхөөрөмжийн иж бүрдлийг сумын эмч гардан авлаа.

дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн, судлаач эмч Л.Ширнэн “Нотолгоонд суурилсан шийдвэр гаргах ур чадвар, судалгааны аргазүй” сэдвүүдээр 2016 оны 6-р сарын 9-10-ны өдрүүдэд ЭМГ-ын дэргэдэх “Эрүүл амьдрах ухааны төв”-ийн сургалтын танхимд сургалт зохион байгуулж, нийт 90 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.Мөн эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр ярилцлага зохион байгууллаа.

дэлгэрэнгүй

Нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэн ажиллах тухай ЭМГ-ын даргын албан тоот

дэлгэрэнгүй

Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 18-30 насныхныг хамруулах ажил энэ сарын 31-г дуустал үргэлжлэхээр болсон тул 18-30 насны иргэд энэ хугацаанд амжиж дархлаажуулалтандаа хамрагдана уу.

дэлгэрэнгүй

Улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт 2016 оны 05 дугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэхээр болсон. Иймд сум өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрийн харъяа нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа 18-30 насны залуучуудыг дахин нягталж, дархлаажуулалтанд хамрагдаагүй иргэдийг тогтоон вакцинд хамруулах ажлыг идэвхи санаачлагатай зохион байгуулна уу.

 

дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн хөгжлийн төв, АНУ-ын “Nurses to nurses” ТББ-ын хамтын ажиллагааны гэрээний дагуу АНУ-ын Зүрхний нийгэмлэгийн “Зүрхний яаралтай тусламж” сэдэвт дадлага багц цагийн сургалтыг Дундговь аймагт зохион байгуулж байна. Сургалтыг АНУ-ын Эмору Их сургуулийн эмнэлгийн яаралтай тусламжийн сувилагч Anita Rich, Robin Small, АНУ-ын Эдлэстоны хүүхдийн эмнэлгийн сувилагч Molly King нар удирдан явуулж, сургалтанд Эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч эмнэлгийн мэргэжилтэн, туслах ажилтан нийт 57 хүний бүрэлдэхүүнтэйгээр ЭМГ-ын “Эрүүл амьдрах ухаан” сургалтын төвд зохион байгуулж байна.

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  .... ( 132 мэдээ )

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах