Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... ( 132 мэдээ )

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд 2016 онд “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” уриа дэвшүүлэн ажиллаж байна.

ХДХВ/ДОХ-ЫН ТАРХАЛТ: /Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр/

Дэлхийд 2015 онд:
• 36.7 САЯ ХҮН ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ АМЬДАРЧ БАЙНА.
• 2.1 САЯ ХҮН ЖИЛД ХДХВ-ИЙН ХАЛДВАР ШИНЭЭР АВЧ БАЙНА.
ХДХВ-ийн халдвар шинээр авч байгаа хүн 2000 онд 3,1 сая, 2010 онд 2,2 сая, 2015 онд 2,1 сая болж буурчээ.
• 17 САЯ ХҮН ДОХ-ЫН РЕТРОВИРУСЫН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДСАН.
2015 оны 6 сард 15.8 сая хүн Ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдаж байсан бол 2016 оны 12 сар гэхэд 17 сая болсон байна. 2010 онд ХДХВ-ийн халдвартай насанд хүрэгсдийн ретровирусын эсрэг эмчилгээний хамрагдалт 23% байсан бол 2015 онд 46% болж нэмэгдсэн байна.
• 1,1 САЯ ХҮН ДОХ-ЫН УЛМААС НАС БАРСАН.
ДОХ-ын шалтгаант нас баралт хамгийн өндөр байсан 2005 онтой харьцуулахад 45%-иар буурчээ. 2005 онд 2 сая ДОХ-ын шалтгаант нас баралт бүртгэгдэж байсан бол 2015 онд 1.1 сая болж буурчээ. Улс орнууд 2030 он гэхэд ХДХВ-ийн халдварын тархалтыг хяналтандаа авч, цаашид ямар ч улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болох зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улсад 2016 он:
2016 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 218 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл ХДХВ-ийн халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага, харин 2014 онд хийсэн ХДХВ, БЗДХ-ын тандалтын судалгаа”-ны дүнгээр эрсдэлт бүлгийн хүн ам буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн (ЭБЭ) дунд ХДХВ-ийн халдварын тархалтын түвшин 12% байгаа нь манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд орсон байна.
2016 онд хийгдсэн шинэчилсэн тооцооллоор 15-49 насныхны дунд ХДХВ-ийн халдвартай 457 хүн байж болох тооцоолол байна. Энэ нь ХДХВ-ийн халдвараар бүртгэгдсэн 2 хүний ард 3 оношлогдоогүй хүн байна гэсэн тооцоо юм.
Бүртгэгдсэн ХДХВ-ийн бүртгэгдсэн тохиолдлуудын 62%-ийг 25-34 насны залуучууд эзэлж, 99% нь бэлгийн замаар халдварлагдсан байна. Нас баралтын тохиолдол нийт 35 банйа. ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 80% нь эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний бараг 80% нь ЭБЭ-үүд байна.
Халдвар авсан хүмүүсээс эмчилгээнд цаг алдалгүй орох нь наслалтыг уртасгаж, хүн амын дундаж нас руу ойртуулж, хүндрэл эрсдэлээс сэргийлэх нь тогтоогдоод байна. Иймээс 15-49 насны нөхөн үржихүйн насны бэлгийн идэвхитэй амьдралтай хүмүүс жилд нэг удаа шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

дэлгэрэнгүй

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Рентген аппаратны асуудлыг Эрүүл мэндийн яаманд 2015 оноос хойш удаа дараа хүсэлт тавьсны үндсэн дээр энэ оны 11 сард шийдвэрлэн, улсын төсвийн 169 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар аналоги системтэй Рентген аппараттай болж, оношилгоонд ашиглаж эхэллээ.

дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, аймгуудын Эрүүл мэндийн газар, Статистикийн үндэсний хороо хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр үндэсний хэмжээнд 6 сартайгаас 35 хүртэлх насны иргэдийн дунд “Улаанбурхан-улаануудын эсрэг дархлал тогтцын түвшингийн судалгаа”-г Улаанбаатар хот, 21 аймгийн 6030 өрхийн 6 сартайгаас 35 хүртэлх насны нийт 3984 хүнийг хамруулан зохион байгуулж байгаа билээ.

Судалгаанд хамрагдах аймгийн сум, баг, өрхийг санамсаргүй түүврийн аргаар гаргасан ба манай аймгийн Эрдэнэдалай, Дэрэн, Дэлгэрхангай, Говь-Угтаал, Хулд, Сайнцагаан сумдын баг, өрх сонгогдсон юм.

Эрүүл мэндийн газраас тус сумдад ажиллах багийн сувилагч, лаборант нарт “Улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын түвшингийн судалгааны сорьц авах, хадгалах, тээвэрлэх” сэдэвт сургалтыг 2016 оны 11 сарын 14-ны өдөр хийж, арга зүйгээр хангалаа.

Мөн сорьц авах, тээвэрлэхэд хэрэглэгдэх сорьц зөөврийн сав, цус авах вакумтенерийн хуруу шил, вакумтенерийн зүү, чангалуур, спирттэй хөвөн, бээлий, лент, аюулгүй хайрцаг, хог хаягдлын уут, урьдчилан бэлтгэсэн сорьцын дугаар, сорьцын бүртгэлийн хуудас, мөсөн элемент зэргийг баг бүрт олголоо.

Сургалтанд 6 сумын багт ажиллах сувилагч, лаборант болон сумдын ЭМТөвийн эрхлэгч нийт 18 хүн хамрагдлаа.

 

 

дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/83 тоот тушаалын хэрэгжилтийг хангаж, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эх, хүүхдэд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээнд “Дэмжлэгт хяналт”-ыг хийлээ. Тушаалд заагдсаны дагуу эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чиглэлээр батлагдсан тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг үнэлэх, эмнэлзүйн удирдамж, журам, зааврын мөрдөлтөнд хяналт , үнэлгээ хийх ажлыг 12 эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хийж, мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгч ажиллалаа. Үзлэгт нийт 2280 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хамрагдсан ба эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдийн 62.3% нь хамрагдаж, шинээр жирэмсэн эмэгтэй 8 илрүүлж, ЖСАХ-д 96 эмэгтэйг хамруулсан байна.Дотрын эмчийн үзлэгийн 70-80%-ийг ХБТЭ, ШБТЭ эзэлж байсан ба бамбайн булчирхайн эмгэг-9, элэгний хатуурал-5, ходоодны шарх сэжигтэй-10, цусны эмгэг-1, зүрх судасны дутагдал-1, элэгний үрэвсэл-10, чихрийн шижин-2, арьсны өвчин-1, астма-2 зэргийг оношилж, зөвлөгөөг өгч ажиллалаа.ЭХО-ийн шинжилгээгээр цөсний чулуу-10, бөөрний суналт-1, элэгний гемангиом-4, элэгний уйланхай-1, элэгний хавдар-1, бөөрний уйланхай-1 нийт 18 тохиолдлыг шинээр илрүүлж, холбогдох эмч нарын хяналтанд шилжүүллээ. Хүүхдийн эмчийн үзлэгт нийт 854 хүүхэд хамрагдсанаас зүрхний гажиг-10, тураал-23, хүнд хэлбэрийн рахит-51, цус багадалт-29, васкулит-1 нийт 114 өвчлөлийг шинээр илрүүлж, эрүүлжүүлэх төлөвлөгөөг гаргаж, сумдын эмч нарын хяналтанд хариуцуулан өглөө. Хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх ажлын хэсэг Дэлгэрхангай, Адаацаг, Эрдэнэдалай сумдад ажиллаж, эх хүүхдийн тусламж, үйлчилгээнд хяналт үнэлгээ хийж, “Амьсгалын дутмагшлын хэлбэрүүд”, “Дутуу болон бага жинтэй нярайн эмчилгээ, асаргаа сувилгаа”, “Амьсгал хямралын хам шинж” сэдвүүдээр ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.

дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн газраас санаачлан орон нутгийн ДЗОУБ-тай хамтран “Тараг” төсөл хөтөлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаатайгаар хэрэгжүүлж эхэллээ. Төсөл хөтөлбөрт 6-24 сартай 20 хүүхдийг хамруулсан бөгөөд төслийн гол зорилго нь хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, хоол тэжээлийн дутлаас сэргийлэхэд чиглэгдэж байгаа болно.

дэлгэрэнгүй

Аймгийн Эрүүл мэндийн газарт Японы ЖАЙКА олон улсын байгууллагын Дундговь аймгийг хариуцсан зохицуулагч МАСҮДА МАКОТО ирж Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан болон холбогдох мэргэжилтэнүүдтэй ирж уулзан хамтран ажиллах талаар гэрээ байгууллаа.

2017- оны 2 сард Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагын сайн дурын мэргэжилтэн тархвар судлалын чиглэлээр Эрүүл мэндийн газарт ирж ажиллахаар боллоо.

дэлгэрэнгүй

Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн эмчээр ахлуулсан багийнхан Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, УАУ-ны төв, Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвүүдээр орж туршлага судлан, хамтран ажилаллаа. Зочидын бүрэлдэхүүнд Завхан аймгийн эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга, эмч, мэргэжилтэн, мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, өрх, сумын эрүүл мэндийн төвийн төлөөлөл зэрэг эмч мэргэжилтнүүд байв.

     Зочид төлөөлөгчдийг аймгийн ЭМГ-ын дарга Ц.Энхсайхан , эмч, мэргэжилтэн ажилчдын хамт хүлээн авч уулзан байгууллагынхаа үйл ажиллагаа болон сайн туршлагын талаар мэдээлэл солилцон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Уулзалтын төгсгөлд ЭМГ-ын дарга зочидод ЭМГ-ын 70 жилийн ойн ном болон танилцуулга зэргийн дурсгалаа.

дэлгэрэнгүй

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2016 оны календарчилсан төлөвлөгөөнд тусгасаны дагуу Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутаг Хараатын өр голомтонд тарваган тахал өвчний байгалийн голомт хяналтын тандал шинжилгээнд 4 секторийн 36000 га талбайг хамруулан хийж, 4 зүйлийн 30 гаруй мэрэгч олзворлож, шинжилгээнд хамрууллаа.

Баянжаргалан, Говь-Угтаал сумдын голомтот бүс нутгийн ард иргэдээс тарваган тахал өвчний мэдлэг хандлагын асуумж судалгааг 40 гаруй хүнээс авч, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх 2 удаагийн сургалтыг тус сумдын ард иргэд, эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчдын дунд зохион байгуулж, зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлага, санамж тараалаа.

дэлгэрэнгүй

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2016 оны календарчилсан төлөвлөгөөнд тусгасаны дагуу Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутаг Хараатын өр голомтонд тарваган тахал өвчний байгалийн голомт хяналтын тандал шинжилгээнд 4 секторийн 36000 га талбайг хамруулан хийж, 4 зүйлийн 30 гаруй мэрэгч олзворлож, шинжилгээнд хамрууллаа.

Баянжаргалан, Говь-Угтаал сумдын голомтот бүс нутгийн ард иргэдээс тарваган тахал өвчний мэдлэг хандлагын асуумж судалгааг 40 гаруй хүнээс авч, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх 2 удаагийн сургалтыг тус сумдын ард иргэд, эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчдын дунд зохион байгуулж, зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлага, санамж тараалаа.

дэлгэрэнгүй

Эмнэлгийн мэргэжилтнүүдийг эрүүл мэндийн байгууллагын дотоод халдвараас сэргийлэх, хяналтыг сайжруулах, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлэн сургах зорилгын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран “Эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх нь” сэдэвт ажлын байрны сургалтыг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт 2016 оны 06 сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд нийт 80 их эмч, эм зүйч, эмнэлгийн тусгай дунд мэргэжилтэнгүүд хамрагдлаа.

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... ( 132 мэдээ )

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах