Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3   4   5   6  .... ( 132 мэдээ )

Г.ТУВААНЫ НЭРЭМЖИТ ДУНДГОВЬ АЙМГИЙН НЭГДСЭН ЧАНАРЫН МЕНЕЖЕРИЙН

АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, “Журам батлах тухай” УИХ-ын  2003 оны 13 дугаар  тогтоолоор  баталсан “ Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд      томилогдох  ажилтныг  сонгон  шалгаруулах  журам”ын 17 дугаар  зүйлийг үндэслэн  Аймгийн Нэгдсэн Чанарын менежерийн албан тушаалд  томилогдох   ажилтны  сонгон  шалгаруулалтыг  зарлаж байна.

дэлгэрэнгүй

Баянхонгор аймагт явагдаж буй Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд Дундговь аймгийн эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид амжилттай оролцож шигшээ 8 багт шалгараад байна. Тамирчиддаа амжилт хүсье.

    “ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛТ-ЭЦЭГ ЭХЭЭС” аяныг Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, Онцгой Байдлын Газар, Эрүүл Мэндийн Газар хамтран зохион байгууллаа. Аяны хүрээнд түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх

    дэлгэрэнгүй

    Голбаль сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансер, Дэлгэрцогт, Хулд, Луус сумын Эрүүл мэндийн төвд сүрьеэгийн эрт илрүүлэлт, сорьц тээвэрлэлтэнд дэмжлэгт хяналт хийлээ. Дэмжлэгт хяналтыг аймгийн Эрүүл мэндийн газар, сүрьеэгийн диспансер, сумын Эрүүл мэндийн төвийн, сорьц тээвэрлэлтийг хариуцсан мэргэжилтэнүүдийн түвшинд хийж, газар дээр нь зөвлөмж өгч, ажлын байрны богино хугацааны сургалтыг зохион байгууллаа.

     

    дэлгэрэнгүй

    Эрүүл мэндийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжин хамгаалах, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллүүлэн хөдөлгөөн засал болон сэргээн засах эмчилгээнд

    дэлгэрэнгүй

    Аймгийн Эрүүл мэндийн салбарын 2016 онд дэвшүүлсэн “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж хавдрын өвчлөл, эндэгдлийг бууруулъя” зорилтот

    дэлгэрэнгүй

    Улаанбурхан  улаануудын эсрэг дархлал тогтоцын судалгаа манай аймагт 2016 оны 11 сарын 17-ны өдрөөс эхлэн сонгогдсон Эрдэнэдалай сумын “Сангийн далай” 6-р баг, Дэлгэрхангай сумын “Толь” 1- баг, Говь-Угтаал сумын

    дэлгэрэнгүй

    12 дугаар сарын  01 –ний өдөр дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг анхаарал хандуулах өдөр   ХДХВ/ДОХ-оос УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ:
    ХДХВ-ийн халдвар авахаас дараах аргаар урьдчилан сэргийлнэ. Үүнд:

    1. Эрэгтэй, эмэгтэй бэлгэвч хэрэглэх
    Бэлгийн хавьтлын үед эр, эм бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх нь ХДХВ болон бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлнэ. Эрэгтэй бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэхэд ХДХВ болон БЗДХ-аас 85% хамгаалдаг гэсэн тоо баримт байдаг.

    2. ХДХВ болон БЗДХ илрүүлэх шинжилгээ
    Эрсдэлд өртсөн хүмүүс ХДХВ, БЗДХ авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь шинжилгээ өгөх бөгөөд ингэснээр цаг алдахгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эмчилгээнд хамрагдах боломжтой болно. ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ өгснөөр өөртөө итгэлтэйгээр амьдарч, гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдварын эрсдлээс хамгаалах нь таны үүрэг хариуцлага юм.

    3. ХДХВ-ийн эсрэг эмчилгээг урьдчилан сэргийлэлтэд хэрэглэх
    3.1. Өртөлтийн өмнөх сэргийлэлт:
    Бэлгийн хосын нэг нь ХДХВ-ийн халдвартай, нөгөө нь халдваргүй үед ХДХВ-ийн халдваргүй хүнийг ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд хамруулж өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэлт хийнэ. Мөн өндөр эрсдэлт бүлэг болох эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд (ЭБЭ) бүлгийг ХДХВ-ийн өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэлтэд оруулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
    3.2. Өртөлтийн дараах сэргийлэлт:
    ХДХВ-ийн халдварын эрсдэлд өртсөнөөс хойш 72 цагийн дотор халдварыг таслан зогсоох зорилгоор эмчилгээнд хамруулахыг өртөлтийн дараах сэргийлэлт гэж хэлнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид өртөлтийн дараах сэргийлэлтийг хүүхэд болон насанд хүрэгчдэд ажил мэргэжилтэй холбоотой болон холбоотой бусаар (ажил үүргээ гүйцэтгэж байх, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, бэлгийн хүчирхийлэлд өртөх гэх мэт) ХДХВ-ийн халдвар авах эрсдэлд өртсөн тохиолдол бүрт бүрэн хамруулахыг онцгойлон заасан байна.

    4. Хар тамхи, мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэглэгчдэд ХДХВ-ийн халдвар авах эрсдэл, хор хөнөөлийг бууруулах
    Хар тамхи, мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэглэдэг хүмүүс нэг удаагийн тарилгын хэрэгсэл, зүү тариур хэрэглэснээрээ ХДХВ-ийн халдвар авах эрсдэлээс сэргийлж болно.

    5. ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд урьдчилан сэргийлэх
    ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгээгүй бол жирэмсний үед, төрөх үед халдвар дамжих эрсдэл 15%-45%, төрсний дараа хөхний сүүгээр дамжин халдварлана. Эх ба хүүхдийг ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд хамруулснаар халдвар дамжих эрсдлийг бүрэн зогсоох боломжтой.

    дэлгэрэнгүй
    Хуудас:  1   2   3   4   5   6  .... ( 132 мэдээ )

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах