Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөр Дундговь аймагт нээлтээ хийж, хэрэгжихээр боллоо

МУ-ын Засгийн газраас баталсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа улс орон даяар 5-р сарын 5-нд зохион байгуулагдаж, Дундговь аймагт нээлтээ хийлээ. Засаг дарга О.Бат-Эрдэнээр ахлуулсан

11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр нь хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл нас баралтыг бууруулах, үүний тулд элэгний өвчний шалтгаан болсон элэгний вирусийн халдварын тархалтыг хяналтад авах явдал юм. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд өвчлөл ямар байгаа, хэрэгжүүлэх ажлын талаар ЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Саруулцэцэгээс тодрууллаа. Тэрээр аймгийн хэмжээнд 2016 онд 86 хавдрын өвчлөл бүртгэгдсэнээс гучин тохиолдол нь элэгний хавдрын өвчлөл байна. Шалтгаалж байгаа гол хүчин зүйл нь элэгний В,С вирусийн халдвар юм. Тиймээс элэгний өвчлөлийг бууруулахын тулд өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд зорилтот 40-65 насны иргэдийг үзлэгт хамруулна. Хурдавчилсан оношлуулаар элэгний вирусийг тодорхойлно. Элэгний вирустэй гарсан иргэдийг Улаанбаатар хот дахь лабораториудад шинжилгээг хийлгэнэ. Мөн 7-р сараас сургалтанд хамрагдсан эрх бүхий эмч нар орон нутгийн иргэдийг эмчилгээнд хамруулна.” гэсэн юм.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах