Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

ИТХ-ын даргын нэрэмжит шатрын тэмцээн амжилттай боллоо

Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатарын нэрэмжит Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр зохион байгуулагдлаа. Шатрын спортыг хөгжүүлэх, хүүхдүүдэд багаас нь шатрын спортыг сургах, түгээн дэлгэрүүлэх зорилготой

энэхүү тэмцээн цаашид жил бүр уламжлал болгон явагдана. Энэ удаагийн шатрын тэмцээнд аймаг, сумын нийт 19 сургуулийн 6-8 , 9-12 , 13-аас дээш насны гэсэн гурван ангиллаар 77 сурагч хүүхдүүд оюун ухаанаа уралдууллаа. “Эрдмийн далай” цогцолбор сургууль-4 алт, 1 мөнгө, 1 хүрэл, МГССургууль-1 алт, 1 хүрэл, Дэрэн сумын сургууль-2 мөнгө, 1 хүрэл, Говь-Угтаал сумын сургууль-1 алт, 1 хүрэл, “Говийн ирээдүй” цогцолбор сургууль-2 мөнгө, Хулд сумын сургууль-1 хүрэл, Эрдэнэдалай сумын сургууль-1 хүрэл, Мандал сургууль-1 хүрэл медаль тус тус хүртэн амжилттай оролцлоо. Дашрамд дурьдахад Дундговь аймаг МУ-д шатрын мастерын тоогоор хоёрдугаар байранд орж байсан түүхтэй. Мөн Эрдэнэдалай сумаас МУ-ын шатрын 27 дахь аварга, спортын мастер И.Ганбаатар төрөн гарсан байдаг. Тэрээр 1980 онд Дэлхийн аварга Анатолий Карповтой хийсэн зэрэг тоглолтод хожин дурсгалын цомоор шагнуулж байжээ.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах