Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Аймгийн дөрвөн сум шинээр түргэн тусламжийн машинтай боллоо

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн яамны эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга, Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Насанцэнгэл,

ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан, Арьс судлалын үндэсний төвийн захирал Ц.Уранчимэг нарын албаны бүрэлдэхүүн Дундговь аймагт ажиллалаа. Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Эрдэнэдалай, Говь-Угтаал сумын сум дундын эмнэлэг болон Дэрэн, Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвд УАЗ пургон автомашины түлхүүрийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг гардуулан өглөө. Эхний ээлжинд 7 сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн авто машин шаардлагатай байсан. Оны өмнө Дэлгэрхангай сумын Эрүүл мэндийн төвд авто машин гардуулсан. Ийнхүү аймгийн таван сум түргэн тусламжийн машинтай боллоо. Нэгдсэн эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд ЭМЯ-наас орон нутагт хийгдэхээр болсон хөрөнгө оруулалтын ажилд 4D ЭХО аппарат 2, Дэлгэрхангай сумын эрүүл мэндийн төвийн барилгыг барьж дуусгах ажлын гүйцэтгэл болон Нэгдсэн эмнэлгийн амбулаторын барилгын их засвар, Хэт авиа оношлогооны аппарат, Мэс заслын гэрэл, Хүчил төрөгч өтгөрүүлэгч, Пульс эксометр, 5 сумын багийн эмч нарт мотоцикл шийдүүлэхээр болов. Мөн сайдын бүрэлдэхүүн харилцан мэргэжил солилцож, ажлын байрны сургалт зохион байгуулахад хамтарч ажиллахаа илэрхийлж, Шастины нэрэмжит 3-р төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир LED дэлгэц, хяналтын камер, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайхан мэргэжлийн эмч нарын хамтаар мэс засал хийх, тархины мэс заслын иж бүрэн багаж хэрэгсэл өгөхөөр болов. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Насанцэнгэл Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн өрөөг тохижуулах, Арьс судлалын үндэсний төвийн захирал Ц.Уранчимэг ургамлын тоосонцорын болон харшлын төрөл бүрийн сорьц өгч ажлын байрны сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх юм.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах