Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Биеийн Тамир Спортын Газрын үйл ажиллагаатай танилцлаа

МУ-н Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж. Батсуурь аймгийн Биеийн тамир, спортын газрын заал, орчин нөхцөл, бэлтгэлтэй танилцан, дугуйлангийн хүүхдүүдийн спортын төрлөөс үзэж сонирхлоо.

Энэ үеэр Монголын Бадминтоны холбооны ерөнхийлөгч, ''Монголд та хэрэгтэй ''ТББ- ийн тэргүүн Б.Баттүшиг аймгийн Биеийн тамир спортын газар, Өсвөрийн шигшээ багийн тамирчдад бадминтон спортын цохиур хэрэгслийг бэлэглэлээ. БСШУС-ын сайд Ж. Батсуурь биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөрийг нь үнэлэн БТСГ-ын дарга М.Наранбадрахыг салбарын “Хүндэт тэмдэг”-ээр, БТСГ-ын бичиг хэргийн ажилтан Ё.Нэргүйг “Жуух бичиг”-ээр шагналаа.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах