Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

“Дэлхийн эмч нарын өдөр”

3-р сарын 30-ны өдөр эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан зүтгэж яваа эмч нарын баярын өдөр тохиож байна. Энэ өдөр эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан

эмч нарын хөдөлмөрийг үнэллээ.МУ-ын Засгийн газрын шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Дэрэн сумын ЭМТ-ийн статистикч, бага эмч М.Баярмаа, ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр аймгийн ЭМГ-ын ХБӨ-ний асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Батболд, Эрдэнэдалай сумын хүүхдийн эмч Л.Отгонтуяа, Эрдэнэдалай сумын эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Мөнхтуяа, Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Хүүхдийн зөвлөх эмч Б.Ганхөлөг, ЭМГ-ын эмийн мэргэжилтэн Б.Уранбайгаль, Нэгдсэн эмнэлгийн дотрын зөвлөх эмч Ц.Дэлгэрцэцэг, Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч С.Ундармаа, Баянжаргалан сумын ЭМТ-ийн эмч Г.Амар, Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр: ЭМГ-ын ЭТХ-ийн дарга Д.Нямтогтох, ЗӨСТ-ийн дарга Б.Алтантөгс, ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Б.Саруулцэцэг, Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэсүрэн, Буяндэлгэр эмийн сангийн эм зүйч Б.Мандах, ЭМГ-ын статистикч О.Энхцэцэг, Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн эрхлэгч Д.Энхцэцэг, “Боржигон мандал” өрхийн ЭМТ-ийн дарга Ө.Нямсүрэн, Сайнцагаан сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмч У.Цэрэндэлгэр, Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эмч Д.Отгонцэрэн, МУ-ын гавъяат эмч М.Баянсангийн нэрэмжит “Алтан чагнуур” шагналаар Өндөршил сумын ЭМТ-ийн дарга Д.Эрдэнэчулуун нар тус тус шагнагдсан байна.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах