Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Ажлын байранд сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Г.ТУВААНЫ НЭРЭМЖИТ ДУНДГОВЬ АЙМГИЙН НЭГДСЭН ЧАНАРЫН МЕНЕЖЕРИЙН

АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, “Журам батлах тухай” УИХ-ын  2003 оны 13 дугаар  тогтоолоор  баталсан “ Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд      томилогдох  ажилтныг  сонгон  шалгаруулах  журам”ын 17 дугаар  зүйлийг үндэслэн  Аймгийн Нэгдсэн Чанарын менежерийн албан тушаалд  томилогдох   ажилтны  сонгон  шалгаруулалтыг  зарлаж байна.

 

2. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1, Төсвийн тухай хуулийн 5.1.3д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын    байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

 

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой бакалавр ба анагаах ухааны магистр зэрэгтэй  байх.

Мэргэжлийн ахлах ба тэргүүлэх зэрэгтэй байх.

 

Мэргэжил

Хүний их эмч

-

Мэргэшил

Эрүүл мэндийн удирдлага зохион байгуулалтын чиглэлээр сургалтанд хамрагдсан байх

-

Туршлага

Удирдах албан тушаалд  3-аас доошгүй жил ажилласан дадлага туршлагатай байх

-

Ур чадвар

  1. Эмнэлзүйн тусламжи үйлчилгээний стандарт удирдамжийн хэрэгжилтэнд үнэлгээ өгөх чадвартай
  2. Төрийн албаны дадлага туршлагатай, бичиг баримт боловсруулах,  зохион байгуулах  мэргэжлийн өндөр ур  чадвартай  байх
  3. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах,  судалгаа тайлан гаргах, тоон мэдээлэлд дүгнэлт өгөх  ур чадвартай байх.
  4. Клиникийн сэтгэлгээ сайтай байх..
  5. Баг бүрдүүлэх, харилцаа холбоо  тогтоох, хамтран ажиллах  чадвартай

6.Өөрийгөө хөгжүүлэх,мэдлэгээ бусадтай хуваалцдаг байх

7.Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх.

8.Комьпютерийн хэрэглээний программыг ашиглаж чаддаг   байх,

  1. Эрх мэдлийн                      хүрээнд бусдад  нөлөөлөх,

2.Бусдад урам  хайрлах,

  1. Манлайлах

4.Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх

 

1.2.Тусгай шаардлага

1.Хяналт,үнэлгээг хийж дүн шинжилгээг шудрага зарчимч байдлыг тулгуурлан үнэлэлт дүгнэлтийг гаргах чадвартай байх

2.Төрийн албан хаагчийн ёс зүй,Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчилгүй ,ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажилладаг байх.

4.Сургалт зохион байгуулах чадвартай байх

3. Шаардлагатай үед илүү  цагаар  ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх

 

3. Сонгон шалгаруулалтыг Нэгдсэн эмнэлэг дээр 2017 оны 03-22 эхлэн 04 сарын 22 хүртэл зохион байгуулна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтанд орох мэргэжилтнийг  бүртгэх

4. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг  Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежер хүлээн авна

5.  Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх буюу онлайнаар  бүртгүүлж  болно. Ирэхдээ дараах материалуудыг бүрдүүлнэ.

  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/
  • Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Мэргэжлийн зэрэг болон эрдмийн цол хэрэгмийн Иргэний цахим үнэмлэх
  • Ажил байдлын тодорхойлолт /Урьд ажиллаж байсан байгууллагаас/
  • Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д  заасан  асуудлаар эрх  бүхий   байгууллагын    тодорхойлолт /Цагдаагийн газрын      тодорхойлолт/
  • Нийгмийн даатгалын дэвтэр эх хувиараа / заавал баталгаажуулсан байх/
  • 4*3-ийн хэмжээтэй 2 хувь зураг
  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орсон хуудас

 

Дээрх материалыг бүрэн бүрдүүлсэн байх шаардлгатай

Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан  “Төрийн  жинхэнэ албаны  удирдах албан тушаалд томилогдох  ажилтныг  сонгон  шалгаруулах  журам”-ын  дагуу  явуулна.

 

ДУНДГОВЬ АЙМГИЙН

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗАХИРГАА

 

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах