Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

“ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛТ-ЭЦЭГ ЭХЭЭС” аян явагдлаа

“ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛТ-ЭЦЭГ ЭХЭЭС” аяныг Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, Онцгой Байдлын Газар, Эрүүл Мэндийн Газар хамтран зохион байгууллаа. Аяны хүрээнд түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх

болон анхан шатны тусламж үзүүлэх, сэргийлэх талаар “Дундговийн амьдрал” сонин, FM-107.5 АС радиогоор мэдээлэн, төв болон хөдөөгийн нийт үүрэн телефоны хэрэглэгчдэд мессежээр сэрэмжлүүлэг зөвлөгөө хүргэв. Мөн Сайнцагаан сумын нийт өрхүүдэд түлэгдэлтээс сэргийлэх талаар гарын авлага тарааж, цэцэрлэг болон ЕБС-ийн эцэг эхчүүдэд сургалт зохион байгууллаа. ЕБС-ийн “Өсвөрийн аврагч” бүлгэмийн хүүхдүүдэд түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх болон түлэгдсэн үед хэрхэн анхан шатны тусламж үзүүлэх талаар сургалт зохион байгуулж, тэднээр дамжуулан ЕБС-ийн сурагчид, СОУЗ-ийн гишүүд, хүүхэд хөгжүүлэх бүлгэм дугуйлангийн сурагчдад сургалт видео бичлэгүүдийг хүргүүлсэн байна.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах