Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв нээгдлээ

Эрүүл мэндийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжин хамгаалах, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллүүлэн хөдөлгөөн засал болон сэргээн засах эмчилгээнд

тогтмол хамруулах ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор “Бид нэг тэнгэртэй” төслийг бичин Дэлхийн зөн Дундговь хөгжил хөтөлбөрт тавьж 8,5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалтыг авч “Хөгжлиийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийг байгууллаа.

Эрүүл мэндийн газар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээх засах төв”-ийг өөрийн байранд тулгуурлан төслөөр байгуулж байгаа бөгөөд мэргэжлийн удирлага, арга зүйгээр ханган, эмч, сувилагчийг ажиллуулж байгаа юм.

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн газар, Дэлхийн зөн Дундговь хөгжил хөтөлбөр хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн нээлтийг хийж, мэдээллийн өдөрлөгийг зохион байгууллаа.

Мэдээллийн өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Эрдэнэсүрэн, Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Хулан, Халамж үйлчилгээний хэлтсийн дарга Лхагвадорж, Сайнцагаан сумын ЗДТГ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Шүрэнцэцэг, аймгийн Хөжлийн бэрхшээлтэй иргэдийн хорооны дарга Эрдэнэ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбооны тэргүүн Батсайхан нар болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эцэг, эхчүүд оролцлоо.

Мэдээллийн өдөрлөгөөр Эрүүл мэндийн газраас “Бид нэг тэнгэртэй” төсөл, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээнд салбар дундын оролцоо чухал байгааг онцоллоо.

Дэлхийн зөн Дундговь хөгжил хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд “Шинэ жил” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж, эхний 5 байранд орсон хүүхдүүдийг шагнаж урамшуулсны дээр нийт хүүхдүүдэд шинэ жилийн бэлгийг гардууллаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах