Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

“Хавдрын айдасгүй амьдралын төлөө хамтдаа”- зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Аймгийн Эрүүл мэндийн салбарын 2016 онд дэвшүүлсэн “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж хавдрын өвчлөл, эндэгдлийг бууруулъя” зорилтот

ажлын хүрээнд Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран “Хавдрын айдасгүй амьдралын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг 2016 оны 12 сарын 09-ны өдөр Эрүүл мэндийн газрын “Эрүүл амьдрах ухаан” сургалтын төвд зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, УАУТөв, ЗӨСТөв, сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмчлэгч эмч, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан эмч нар нийт 75 хүн оролцож байна.
Зөвлөгөөнөөр жилийн зорилтод ажлын хүрээнд салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэж, хорт хавдрыг хянах дэд хөтөлбөр, зонхилон тохиолдох хавдрын өвчлөлүүдийн оношлогоо эмчилгээ, хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, өвдөлт намдаах эмчилгээний менежментээр эмч эмнэлгийн ажилтнуудад сургалт өглөө.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах