Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Улаанбурхан улаануудын эсрэг дархлал тогтоцын судалгаа хийгдэж дууслаа

Улаанбурхан  улаануудын эсрэг дархлал тогтоцын судалгаа манай аймагт 2016 оны 11 сарын 17-ны өдрөөс эхлэн сонгогдсон Эрдэнэдалай сумын “Сангийн далай” 6-р баг, Дэлгэрхангай сумын “Толь” 1- баг, Говь-Угтаал сумын

“Морьт” 2-р баг, Сайнцагаан сумын “Мандал” 9-р баг,  Хулд сумын “Уул” 3-р баг,  Дэрэн сумын “Саруул” 2-р багуудад  тус тус аймгийн статистикийн хэлтэс, сумын эрүүл мэндийн төвүүдээс хамтарсан судалгааны баг гарч ажиллан 12 сарын 01-ний өдөр амжилттай хийж  дуусгалаа. Сонгогдсон 6 сартайгаас 35 насны нийт 242 иргэнээс сорьцыг аван Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүллээ.
Судалгааг орон нутагтаа амжилттай хийж ажилласан аймгийн Статистикийн хэлтсийн болон Говь-Угтаал, Эрдэнэдалай сумдын сум дундын эмнэлэг, Сайнцагаан, Дэрэн, Дэлгэрхангай, Хулд сумдын эрүүл мэндийн төвийн хамт олондоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах