Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

“ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт

12 дугаар сарын  01 –ний өдөр дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг анхаарал хандуулах өдөр   ХДХВ/ДОХ-оос УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ:
ХДХВ-ийн халдвар авахаас дараах аргаар урьдчилан сэргийлнэ. Үүнд:

1. Эрэгтэй, эмэгтэй бэлгэвч хэрэглэх
Бэлгийн хавьтлын үед эр, эм бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх нь ХДХВ болон бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлнэ. Эрэгтэй бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэхэд ХДХВ болон БЗДХ-аас 85% хамгаалдаг гэсэн тоо баримт байдаг.

2. ХДХВ болон БЗДХ илрүүлэх шинжилгээ
Эрсдэлд өртсөн хүмүүс ХДХВ, БЗДХ авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь шинжилгээ өгөх бөгөөд ингэснээр цаг алдахгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эмчилгээнд хамрагдах боломжтой болно. ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ өгснөөр өөртөө итгэлтэйгээр амьдарч, гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдварын эрсдлээс хамгаалах нь таны үүрэг хариуцлага юм.

3. ХДХВ-ийн эсрэг эмчилгээг урьдчилан сэргийлэлтэд хэрэглэх
3.1. Өртөлтийн өмнөх сэргийлэлт:
Бэлгийн хосын нэг нь ХДХВ-ийн халдвартай, нөгөө нь халдваргүй үед ХДХВ-ийн халдваргүй хүнийг ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд хамруулж өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэлт хийнэ. Мөн өндөр эрсдэлт бүлэг болох эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд (ЭБЭ) бүлгийг ХДХВ-ийн өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэлтэд оруулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
3.2. Өртөлтийн дараах сэргийлэлт:
ХДХВ-ийн халдварын эрсдэлд өртсөнөөс хойш 72 цагийн дотор халдварыг таслан зогсоох зорилгоор эмчилгээнд хамруулахыг өртөлтийн дараах сэргийлэлт гэж хэлнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид өртөлтийн дараах сэргийлэлтийг хүүхэд болон насанд хүрэгчдэд ажил мэргэжилтэй холбоотой болон холбоотой бусаар (ажил үүргээ гүйцэтгэж байх, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, бэлгийн хүчирхийлэлд өртөх гэх мэт) ХДХВ-ийн халдвар авах эрсдэлд өртсөн тохиолдол бүрт бүрэн хамруулахыг онцгойлон заасан байна.

4. Хар тамхи, мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэглэгчдэд ХДХВ-ийн халдвар авах эрсдэл, хор хөнөөлийг бууруулах
Хар тамхи, мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэглэдэг хүмүүс нэг удаагийн тарилгын хэрэгсэл, зүү тариур хэрэглэснээрээ ХДХВ-ийн халдвар авах эрсдэлээс сэргийлж болно.

5. ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд урьдчилан сэргийлэх
ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгээгүй бол жирэмсний үед, төрөх үед халдвар дамжих эрсдэл 15%-45%, төрсний дараа хөхний сүүгээр дамжин халдварлана. Эх ба хүүхдийг ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд хамруулснаар халдвар дамжих эрсдлийг бүрэн зогсоох боломжтой.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах