Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Өнөөдөр Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг анхаарал хандуулах өдөр

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд 2016 онд “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” уриа дэвшүүлэн ажиллаж байна.

ХДХВ/ДОХ-ЫН ТАРХАЛТ: /Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр/

Дэлхийд 2015 онд:
• 36.7 САЯ ХҮН ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ АМЬДАРЧ БАЙНА.
• 2.1 САЯ ХҮН ЖИЛД ХДХВ-ИЙН ХАЛДВАР ШИНЭЭР АВЧ БАЙНА.
ХДХВ-ийн халдвар шинээр авч байгаа хүн 2000 онд 3,1 сая, 2010 онд 2,2 сая, 2015 онд 2,1 сая болж буурчээ.
• 17 САЯ ХҮН ДОХ-ЫН РЕТРОВИРУСЫН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДСАН.
2015 оны 6 сард 15.8 сая хүн Ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдаж байсан бол 2016 оны 12 сар гэхэд 17 сая болсон байна. 2010 онд ХДХВ-ийн халдвартай насанд хүрэгсдийн ретровирусын эсрэг эмчилгээний хамрагдалт 23% байсан бол 2015 онд 46% болж нэмэгдсэн байна.
• 1,1 САЯ ХҮН ДОХ-ЫН УЛМААС НАС БАРСАН.
ДОХ-ын шалтгаант нас баралт хамгийн өндөр байсан 2005 онтой харьцуулахад 45%-иар буурчээ. 2005 онд 2 сая ДОХ-ын шалтгаант нас баралт бүртгэгдэж байсан бол 2015 онд 1.1 сая болж буурчээ. Улс орнууд 2030 он гэхэд ХДХВ-ийн халдварын тархалтыг хяналтандаа авч, цаашид ямар ч улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болох зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улсад 2016 он:
2016 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 218 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл ХДХВ-ийн халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага, харин 2014 онд хийсэн ХДХВ, БЗДХ-ын тандалтын судалгаа”-ны дүнгээр эрсдэлт бүлгийн хүн ам буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн (ЭБЭ) дунд ХДХВ-ийн халдварын тархалтын түвшин 12% байгаа нь манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд орсон байна.
2016 онд хийгдсэн шинэчилсэн тооцооллоор 15-49 насныхны дунд ХДХВ-ийн халдвартай 457 хүн байж болох тооцоолол байна. Энэ нь ХДХВ-ийн халдвараар бүртгэгдсэн 2 хүний ард 3 оношлогдоогүй хүн байна гэсэн тооцоо юм.
Бүртгэгдсэн ХДХВ-ийн бүртгэгдсэн тохиолдлуудын 62%-ийг 25-34 насны залуучууд эзэлж, 99% нь бэлгийн замаар халдварлагдсан байна. Нас баралтын тохиолдол нийт 35 банйа. ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 80% нь эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний бараг 80% нь ЭБЭ-үүд байна.
Халдвар авсан хүмүүсээс эмчилгээнд цаг алдалгүй орох нь наслалтыг уртасгаж, хүн амын дундаж нас руу ойртуулж, хүндрэл эрсдэлээс сэргийлэх нь тогтоогдоод байна. Иймээс 15-49 насны нөхөн үржихүйн насны бэлгийн идэвхитэй амьдралтай хүмүүс жилд нэг удаа шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах