Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

“ Улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын судалгааны сорьц авах, хадгалах, тээвэрлэх” сэдэвт сургалтыг хийлээ

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, аймгуудын Эрүүл мэндийн газар, Статистикийн үндэсний хороо хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр үндэсний хэмжээнд 6 сартайгаас 35 хүртэлх насны иргэдийн дунд “Улаанбурхан-улаануудын эсрэг дархлал тогтцын түвшингийн судалгаа”-г Улаанбаатар хот, 21 аймгийн 6030 өрхийн 6 сартайгаас 35 хүртэлх насны нийт 3984 хүнийг хамруулан зохион байгуулж байгаа билээ.

Судалгаанд хамрагдах аймгийн сум, баг, өрхийг санамсаргүй түүврийн аргаар гаргасан ба манай аймгийн Эрдэнэдалай, Дэрэн, Дэлгэрхангай, Говь-Угтаал, Хулд, Сайнцагаан сумдын баг, өрх сонгогдсон юм.

Эрүүл мэндийн газраас тус сумдад ажиллах багийн сувилагч, лаборант нарт “Улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын түвшингийн судалгааны сорьц авах, хадгалах, тээвэрлэх” сэдэвт сургалтыг 2016 оны 11 сарын 14-ны өдөр хийж, арга зүйгээр хангалаа.

Мөн сорьц авах, тээвэрлэхэд хэрэглэгдэх сорьц зөөврийн сав, цус авах вакумтенерийн хуруу шил, вакумтенерийн зүү, чангалуур, спирттэй хөвөн, бээлий, лент, аюулгүй хайрцаг, хог хаягдлын уут, урьдчилан бэлтгэсэн сорьцын дугаар, сорьцын бүртгэлийн хуудас, мөсөн элемент зэргийг баг бүрт олголоо.

Сургалтанд 6 сумын багт ажиллах сувилагч, лаборант болон сумдын ЭМТөвийн эрхлэгч нийт 18 хүн хамрагдлаа.

 

 

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах