Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд хэрэгжиж буй удирдамж, заавар, журмын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд болон 5 хүртэлх насны хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрууллаа.

Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/83 тоот тушаалын хэрэгжилтийг хангаж, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эх, хүүхдэд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээнд “Дэмжлэгт хяналт”-ыг хийлээ. Тушаалд заагдсаны дагуу эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чиглэлээр батлагдсан тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг үнэлэх, эмнэлзүйн удирдамж, журам, зааврын мөрдөлтөнд хяналт , үнэлгээ хийх ажлыг 12 эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хийж, мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгч ажиллалаа. Үзлэгт нийт 2280 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хамрагдсан ба эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдийн 62.3% нь хамрагдаж, шинээр жирэмсэн эмэгтэй 8 илрүүлж, ЖСАХ-д 96 эмэгтэйг хамруулсан байна.Дотрын эмчийн үзлэгийн 70-80%-ийг ХБТЭ, ШБТЭ эзэлж байсан ба бамбайн булчирхайн эмгэг-9, элэгний хатуурал-5, ходоодны шарх сэжигтэй-10, цусны эмгэг-1, зүрх судасны дутагдал-1, элэгний үрэвсэл-10, чихрийн шижин-2, арьсны өвчин-1, астма-2 зэргийг оношилж, зөвлөгөөг өгч ажиллалаа.ЭХО-ийн шинжилгээгээр цөсний чулуу-10, бөөрний суналт-1, элэгний гемангиом-4, элэгний уйланхай-1, элэгний хавдар-1, бөөрний уйланхай-1 нийт 18 тохиолдлыг шинээр илрүүлж, холбогдох эмч нарын хяналтанд шилжүүллээ. Хүүхдийн эмчийн үзлэгт нийт 854 хүүхэд хамрагдсанаас зүрхний гажиг-10, тураал-23, хүнд хэлбэрийн рахит-51, цус багадалт-29, васкулит-1 нийт 114 өвчлөлийг шинээр илрүүлж, эрүүлжүүлэх төлөвлөгөөг гаргаж, сумдын эмч нарын хяналтанд хариуцуулан өглөө. Хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх ажлын хэсэг Дэлгэрхангай, Адаацаг, Эрдэнэдалай сумдад ажиллаж, эх хүүхдийн тусламж, үйлчилгээнд хяналт үнэлгээ хийж, “Амьсгалын дутмагшлын хэлбэрүүд”, “Дутуу болон бага жинтэй нярайн эмчилгээ, асаргаа сувилгаа”, “Амьсгал хямралын хам шинж” сэдвүүдээр ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах