Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

“Эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх нь” сэдэвт ажлын байрны сургалт зохион байгууллаа

Эмнэлгийн мэргэжилтнүүдийг эрүүл мэндийн байгууллагын дотоод халдвараас сэргийлэх, хяналтыг сайжруулах, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлэн сургах зорилгын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран “Эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх нь” сэдэвт ажлын байрны сургалтыг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт 2016 оны 06 сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд нийт 80 их эмч, эм зүйч, эмнэлгийн тусгай дунд мэргэжилтэнгүүд хамрагдлаа.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах