Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Дундговь аймагт ажиллалаа.

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа аймгийн Эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзалт зохион байгуулж Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж нэн шаардлагатай байгаа 175 сая төгрөгний өртөг бүхий суурин рентген аппарат шинээр , мөн нэн тулгамдаж байгаа суурин эхо аппарат эвдэрсэн байсныг засварлах 8 сая төгрөгийн асуудлыг ЭМСЯ-аас шийдвэрлэлээ.

Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай байгаа түргэн тусламжийн автомашин асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, Эрдэнэдалай, Өлзийт сумдад түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлт хийхээр боллоо.

Энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, мэргэжилтэн, ажилтнуудад шагнал гардуулах үйл ажиллагаа болж, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн нярайн эмч Б.Туяацэцэг, НЭ-ийн угаагч Г.Бархас, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр НЭ-ийн цусны бага эмч С.Өлзийсайхан, НЭ-ийн тогооч С.Лхагвасүрэн нар тус тус шагнагдлаа.

 

 

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах