Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ Эрүүл мэндийн газарт ажиллалаа.

Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан аймгийн Засаг даргад 2012-2015 онуудад эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилт болон тулгамдаж буй асуудлаа нэгтгэн танилцууллаа.

Аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг хангалттай сайн явагдаж байгааг үнэлэн сүүлийн 6 жил эхийн эндэгдэлгүй, хүүхдийн эндэгдлийг 2 дахин буулгасан амжилтыг цохон тэмдэглэж нийт эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдад баяр хүргэн ажлын амжилт хүслээ. Мөн салбарын хэмжээнд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын асуудлуудад дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад тавьлаа.

Аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ Эрүүл мэндийн газарт анх удаа ажиллаж шинэ байрны зохион байгуулалттай танилцлаа.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах