Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

ХАВДРЫН ЭСРЭГ ХАМТДАА

Орон нутгийнхаа ард иргэдийн эрүүл мэндийг дэмжиж, зонхилон тохиолдож байгаа болон нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа хавдарын өвчлөлтэй тэмцэх зорилгоор 2016 онд аймгийн Эрүүл мэндийн салбар “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, хавдрын өвчлөлийн эрт илрүүлье” зорилт тавин ажиллаж эхлээд байна.

Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал:

Дэлхий дахинаа жилд 14,1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8,2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Хорт хавдрын өвчлөл, нас баралтын талаас илүү хувь нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдсэн байна. Иймд хорт хавдраас сэргийлэх, хянах оновчтой арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхгүй бол 2025 он гэхэд жил бүр 19,6 сая хүн шинээр хорт хавдраар өвчлөх тооцоолол гарсан байна.

Манай орны хувьд ч хорт хавдрын өвчлөл жилээс жилд өсөх хандлагатай байгаа. 2003 оны байдлаар хорт хавдрын 3511 шинэ тохиолдол, 2729 нас баралт бүртгэгдэж байсан бол 2013 онд 5255 шинэ тохиолдол, 3660 нас баралт болж өссөн ба нийт хүн амын нас баралтын 22%-ийг эзэлж, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

Дундговь аймгийн хувьд сүүлийн 5 жилд 29 нэр төрлийн 476 хавдрын шинэ тохиолдол оношлогдож, 304 хүн хавдарын өвчлөлийн улмаас нас барсан статистик мэдээлэл байна.

Манай аймагт гарч байгаа хавдрын өвчлөлүүдээс зонхилон тохиолдож байгаа хавдын өвчлөлийг жагсаалтаар авч үзвэл:

1-рт Элэгний хавдар

2-рт Уушгины хавдар

3-рт Умайн хүзүүний хавдар

4-рт Ходоодны хавдар

5-рт Улаан хоолойн хавдар тус тус орж байна.

 

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах