Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг хэвлийн хөндийн дурангийн мэс заслын хагалгааг орон нутагтаа хийх боломжтой боллоо

Франц улсын "ACTION MONGOLIA " төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн мэс заслын дурангийн нийгэмлэг хамтран 395 сая төгрөгний үнэ бүхий “Олимпус” маркийн хэвлийн хөндийн дурангийн мэс заслын иж бүрэн шинэ аппаратыг тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө. Дурангийн аппаратын үнийг "ACTION MONGOLIA " төрийн бус байгууллага 100% хариуцан гаргасан бөгөөд манай улсын хөдөө орон нутагт дурангийн мэс заслыг хөгжүүлэх сайн үйлсийн аяны хүрээнд ийнхүү 4 дэх аймагтаа хөрөнгө оруулалт хийж байна. Хэвлийн хөндийн дурангийн мэс заслын аппараттай болсноор иргэдийн Улаанбаатар хотод 3 дахь шатлалын эмнэлэгт очиж дурангийн мэс заслын хагалгаа хийлгэдэг хүндрэл чирэгдлийн байхгүй болголоо.

 

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах