Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

“Нялх бага насны хүүхдийн хооллолтын дэмжлэгийг гамшгийн үетэй уялдуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Өвөлжилт, хаваржилт хүндэрч зудад нэрвэгдсэн аймгуудад ДЭМБ-аас үнэлгээ хийснээс манай аймгаас Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Өндөршил, Эрдэнэдалай сумдыг сонгож авсан ба тус сумдын 100-аас доош малтай 363 малчин өрхүүдэд НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангаас дараах 4 төрлийн багц тусламжийг үзүүлж байна. Үүнд:

1. Хүнс, хоол тэжээлийн багц

2. Ариун цэврийн багц

3. Хөдөө аж ахуйн багц

4. Амьжиргааг шуурхай сэргээх тусламж

       Хүнс, хоол тэжээлийн багцийг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр тусламжийг үзүүлж байгаа бөгөөд зорилго нь зудын байдал хүндрэлтэй байгаа сумдын 6-59 сартай хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл эхчүүдэд хоол тэжээлийн байдлыг үнэлж, хоол тэжээлийн хурц дутлаас сэргийлэхэд чиглэгдсэн.

       Уг тусламжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нялх бага насны хүүхдийн хооллолтын дэмжлэгийг гамшгийн үетэй уялдуулах нь” сэдэвт сургалтыг сонгогдсон 6 сумдын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 2016.04.21-23-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газрын “Эрүүл амьдрах ухаан сургалтын төв”-д зохион байгууллаа. Сургалтаар 6-59 сартай хүүхдийн болон жирэмсэн, хөхүүл эхчүүдийн ОНБТХ-ийг хэрхэн хэрэглэх, түүний ач холбогдол, 6-23 сартай хүүхдийн нэмэгдэл хооллолтын зөвлөгөө өгөх ур чадварыг сайжруулах, хоол тэжээлийн хурц дутагдлыг илрүүлэх арга барилд сургаж, эмч, мэргэжилтнүүдийг чадавхижууллаа.

 

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах