Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Зүрх судасны өвчнийг эрт оношлох ялангуяа зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаг алдахгүй эрт арга хэмжээ авах сургалтыг зохион байгууллаа.

2016 оны 4сарын 11- 14-нд өрх сумдын болон яаралтай тусламжийн 44 их эмч нарт Зүрх судасны өвчнийг эрт оношлох ялангуяа зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаг алдахгүй эрт арга хэмжээ авах сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг АШУҮИС-ын зүрхний тэнхимийн багш Анагаах ухааны доктор Бурмаа явуулж зүрхний цахилгаан бичлэгийг хэрхэн унших онол, дадлагын хичээлийг орлоо. Зүрх судасны өвчин манай аймгийн хувьд нийт өвчлөлийн 2-р байранд, нас баралтын шалтгаанд 1-р байрыг сүүлийн хэдэн жил тогтвортой эзэлж байгаа юм. Иймд Эрүүл мэндийн байгууллага хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэ сургалт үр дүнгээ өгнө гэж үзэж байна.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах