Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Төрийн Захиргааны удирдлагын хэлтэс

  • -

  • Олон нийттэй харилцах алба

Мэдээллийн ил тод шуурхай байдлыг хангах зорилтын хүрээнд 2013 оны 03-р сараас эхлэн аймгийн Засаг даргын тамгын газрын Нэг цонхны үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэн тус төвд “ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА” гэсэн үйлчилгээг бий болгон шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 11:11 төвийн зарчмаар ажиллаж бүх шатны төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаа, нийгмийн хүндрэл бэрхшээл, асуудлын талаарх иргэдийн санал гомдлыг хүлээн авч холбогдох төрийн байгууллагад хүргэн шийдвэрлүүлэх, хариуг иргэдэд түргэн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж байна.Иргэдийн тулгамдаж байгаа асуудал болон орон нутгийн бүтээн байгуулалтын талаарх санал, СӨГ-ыг нээлттэй утас:7059106, интернет, биечлэн зэрэг мэдээллийн 7-9 сувгаар хүлээн авч, түүнийг түргэн шуурхай шийдвэрлэх ажлыг хийж байна.Ирсэн СӨГ-ийн шийдвэрлэлтийг иргэдэд тайлагнах, иргэдийн санал бодлыг сонсох “Нээлттэй уулзалтын өдөр“-ийг 45 хоногт тутам хийхээр төлөвлөн зохион байгуулан ажиллаж байна.Тус үйлчилгээ нээгдсэнээс хойш 2095 санал хүсэлт, ирээд байгаа бөгөөд үүний 80 % нь санал, 5% нь гомдол, 15% нь асуулт байна. Эдгээрт хариу өгч, шийдвэрлэлт 95.5 хувьтай байна.Голчлон гарч буй асуудал нь төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ, ТАХ-дын ёс зүй, харилцаа, зэргийн асуудал байгаа бөгөөд эдгээрийн шийдвэрлэлтэд ЗДТГ-ын хэлтсийн дарга нар тогтмол хяналт тавьж ажиллаж байна.

Тухайлбал орон нутгийн бүтээн байгуулалтын талаар иргэдээс ирсэн санлыг үндэслэн эрэмбэлж хамгийн түрүүнд хийх ажлыг аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн түргэн шуурхай шийдвэрлүүлсэн байгаа. Энэ нь зам засварын ажил .Та бүхэн ажигласан байх манай аймгийн төвийн зам сайхан байгаа иргэдийн ая тухтай байдлыг хангаж ажиллаж байна.

Дундговь аймгийн төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ та бүхэн дараах сувгаар илгээх боломжтой боллоо. Бид таны санал хүсэлт, өргөдөл гомдлыг түргэн шуурхай шийдвэрлүүлж иргэн танд эргэн мэдээллэх болно. Үүнд:

Facebook: http://www.facebook.com/dundgobi7059106

Цахим хуудас: www.7059106.mn

Утас: 7059106

Мэссэж: 75757059

Биечлэн: хаяг. Дундговь аймгийн ЗДТГ, Олон нийттэй харилцах алба.

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах