Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Үндэсний үйлдвэрт тушаах хонины ноосны доод үнийг тохиролцов

Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо , аймгийн ХХААГ, хоршоологчдын холбооноос хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Аймгийн хоршоологчдын холбоо, Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар хамтран ажиллах гэрээ байгуулав. Ноосыг Аймгийн хоршоологчдын холбооны сумдад байгаа гишүүн хоршоодоор дамжуулан худалдан авч үндэсний үйлдвэрт тушаах доод үнийг кг тутамд 1000₮ байхаар тохиролцов. Мөн сумдад ноос худалдан авах компаниудын ноосны урамшуулалын падааны хэмжээг хуваарилан өгөхөөр шийдвэрлэлээ. Хуралд монголын ноос, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны захирал Ч.Эрдэнэбат “Могол ноос” ХХК, “Их онь” ХХК, “Сор кашмер” ХХК, “Чойр хайрхан” ХХК, “Мөнгөн пирамид” ХХК, “Лидер кашимер” ХХК, Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ХОХБТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир, аймгийн хоршоологчдын холбооны дарга Д.Чандмань, Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, сумдын хоршоод болон ХАА-н мэргэжилтэн, аймгийн ноос ноолуур түүхий эдийн ченж нарын төлөөл нийт 68 хүн оролцлоо.

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах