Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээ

         Уг суманд маань архины эсрэг нэгдээд хэдий удаагүй байгаа ч Манай сумыг зорин ирж санал бодлоо илэрхийлэгчдийн тоо нэмэгдсэн байна.

         ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн "Иргэний танхим"-ын тохижилтын эд хөрөнгийг хүлээн авч, тохижуулан нээлтээ амжилттай зохион байгуулж, ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож, асуудлыг шийдэх, чөлөөт цагаа өнгөрөөх, хүссэн хуулийн мэдээллээ авах чөлөөт танхимтай болсондоо баяртай байна.

дэлгэрэнгүй

       Багийн өдөрлөгөөр 4 гал болж хуваагдан хуруудах, дэмбээдэх, шагай харвах, ногт шилбэ зангидах, айраг хэн сайн уух вэ гээд олон сонирхолтой тэмцээн болсон нь иргэдийн сонирхолыг болоод тэмцээнд оролцогчдын өрсөлдөөнийг нилээд төрүүлж чадсан юм.  

        Жил бүр уламжлал болгон зохиогддог Дундговь Түншэлд сумаа төлөөлөн оролцох иргэдийг сонгох, жижиг дунд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих үүднээс Цагаандэлгэр - Түншлэл зохион байгуулж амжилттай болж өндөрлөсөн бөгөөд иргэд хөдөлмөрчид өргөнөөр оролцлоо.

дэлгэрэнгүй

        2015.08.18,19 ны өдрүүдэд Цагаандэлгэр сумын Эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд сумын эмэгтэйчүүд, хамтын ажиллагааны тусгал ТББ, Монгол улс, Европын Бизнес Эмэгтэйчүүдийн холбоо болон Герман Улсын эмэгтэйчүүд тус тус оролцлоо. Мөн Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Дэрэн, Говьсүмбэр аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн төлөөлөл хүмүүс оролцож, чуулга уулзалт маань урьд урьдынхаас онцлог болж өндөрлөлөө.  

дэлгэрэнгүй

        Сумынхаа Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг шинэлэг хэлбэрээр зохион байгуулсан нь албан байгууллагын дарга, эрхлэгч, албан хаагчид төдийгүй Төлөөлөгчдөд ч сонирхолтой ажил болж чадлаа. Иргэдийн Төлөөлөгчид маань хүн эмнэлэг, дунд сургууль, сургуулийн дотуур байр, хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, тамгын газрын  албан хаагчидтай байгууллага бүрт нь очиж тэдэнтэй нээлттэй ярилцлага, байгууллагын дотоод ажилтай танилцаж санал сэтгэгдлийг нь сонсоод зарим асуудлыг нь хамтран шийдэх хэмжээнд хүрсэндээ бүгд баяртай байна.

дэлгэрэнгүй

           Цагаандэлгэр сумын Соёлын төвийн эрхлэгч,Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын бүртгэл 2015 оны 11 дугаар сарын 18-нд 10.00 –13.00, 14.00 - 18.00 цагт аймгийн ЗДТГазрын 303 тоот өрөөнд явагдана.

Шалгалтыг 11 сарын 19-20-ны өдөр зохион байгуулна.

        

дэлгэрэнгүй

          Төрийн албан хаагчдын нээлттэй хаалганы өдөрлөгийг ЗДТГазартай хамтран амжилттай зохион байгуулав. Нээлтэй хаалганы өдөрлөгт оролцож өөрийн байгууллагын онцлог, үйл ажиллагаа танилцуулахаас гадна сонирхсон мэдээллийг ард иргэдэд хүргэж чадсан нийт албан байгууллагынхандаа баярлалаа. Цаашдынх нь үйл ажиллагаанд амжилт хүсье. Мөн цаг уур өртөөний хамт олон 12 сарын тухай цаг агаарын мэдээг 1-р 10 хоног, 2-р 10 хоног, 3-р 10 хоног гэж гаргасан нь ард иргэдэд нилээд таалагдсан юм.

          ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн 3-р багийн төвийн байрыг Хөх Монгол констракшны хамт олон маань амжилттай сайн хийж гүйцэтгэн хүлээлгэж өглөө. Сэтгэл гарган ажилласан хамт олонд нь Цагаандэлгэр сумын нэрийн өмнөөс цаашдынх нь ажилд амжилт хүсье. 3-р багийн төвийн нээлт  2015 оны 11-р сарын 02-ны өдөр багийн төв дээрээ нээлтээ хийлээ.

        Сургуулийн Насан туршийн боловсролын нэгжээс 1 сарын 8-наас 12-ныг хүртэл 5 хоног амьдрах ухааны сургалтыг "Эсгий урлал"-ын чиглэлээр зохион байгууллаа. Сургалтанд нийт 11 эмэгтэйчүүд хамрагдсан. Сургалтыг зохион байгуулахдаа 2011 оноос зөвхөн манай сум сургуульд Германы хөрөнгө оруулалттай хэрэгжсэн "Хөдөөгийн хөгжлийг дэмжих" төслийн эсгий урлалын сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүдтайгаа хамтран явууллаа. НТБН-ээс сургалтанд хамрагдах эмэгтэйчүүдийг сонгохдоо баг бүрээс дүйцсэн хөтөлбөрт хамрагдах 1 хүнийг оролцуулах урилга өгч бусад нь өөрийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй эмэгтэйчүүдийг хамруулсан юм. Сургалтын эцэст тайлан үзэсгэлэн гаргаж 4 багийн засаг дарга, сумын эмэгтэйчүүдийн зөвлөл, ахмадын хорооны дарга нарыг урьж оролцуулан санал бодлоо солилцлоо.

дэлгэрэнгүй

1-р баг зогсоол цэг №1 Хашаалаагүй талбай /Сумын төв /

Цасны дундаж зузаан нь 11см, Хунгарын зузаан нь 19-25см, Хөрлөж хатуурсан цасны зузаан нь 5см, Цаснаас дээших ургамлын өндөр нь 4-7см, Цасан бүрхүүлийн нягт нь 0,21г/см3

1-р баг зогсоол цэг №2 Хув ус, Цасны дундаж зузаан нь 7см, Хунгарын зузаан нь 19-20см, Хөрлөж хатуурсан цасны зузаан нь 2см, Цаснаас дээших ургамлын өндөр нь 5-7см, Цасан бүрхүүлийн нягт нь 0,12г/см3

2-р баг зогсоол цэг №3 Номт, Цасны дундаж зузаан нь 3см, Хунгарын зузаан нь 19-25см, Хөрлөж хатуурсан цасны зузаан нь 5-7см, Цаснаас дээших ургамлын өндөр нь 7-14см, Цасан бүрхүүлийн нягт нь 0,22г/см3

3-р баг зогсоол цэг №4 Хашаат, Цасны дундаж зузаан нь 11см, Хунгарын зузаан нь 20-45см, Хөрлөж хатуурсан цасны зузаан нь 8-10см, Цаснаас дээших ургамлын өндөр нь 8-11см, Цасан бүрхүүлийн нягт нь 0,22г/см3

4-р баг зогсоол цэг №5 Шар шороот, Цасны дундаж зузаан нь 6см, Хунгарын зузаан нь 19-23см, Хөрлөж хатуурсан цасны зузаан нь 4-5см, Цаснаас дээших ургамлын өндөр нь 11см, Цасан бүрхүүлийн нягт нь 0,32г/см3

Тайлбар: Зогсоол цэг №3 Номтын тэмдэглэгээт цэг нь овооны ард байрласан, шуурсан газар байсан учир цасны хэмжээ бага гарсан болно.

дэлгэрэнгүй

Сумын Эмэгтэйчүүдийн Зөвлөлөөс зохион байгуулсан "Дархан бэр"-д хүндэтгэл үзүүллээ.

дэлгэрэнгүй

ДЭЛХИЙН МОНГОЛ АЯЛАЛ ХХК-ны ерөнхий захирал Энхжаргал, Цагаандэлгэр сумын уугуул иргэн Р.Пүрэв нартаа сумынхаа нийт ард иргэдийн өмнөөс дахин дахин баярласнаа илэрхийлж байна. Нийт 18 сая төгрөгийн өвс, тэжээл, нэмнээ, элгэвч, лаа, чүдэнз, бээлий, гурил, будаа гээд бүхий л хүний хэрэгцээний зүйлийн тусламжийн цувааг сумынхаа ард иргэдэд хүргэхээр зорин зорин ирсэнийг 4-н багийнхаа малчин өрхүүдээр тарааж эхлээд байна.

дэлгэрэнгүй

2016 оны 12-р сарын 29-нд сумын “Өвс тэжээлийн нөөц” бүрдүүллээ. /Өвс- 30тн, Тэжээл-10тн /

2017.02.01

        2017 оны 01-р сарын 30-нд ЗДТГазрын өргөтгөсөн хуралдааныг хийж байгууллагын “Дотоод журам”-ыг шинэчлэн баталж, бусад цаг үеийн тулгамдсан ажлуудыг шийдвэрлэлээ.

2017.02.01

     Тэмцээний зорилго: Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, идэвх сонирхолыг өрнүүлэх, тамирчдын спортын ур чадварыг дээшлүүлэх, шилдэг шатарчдыг шалгаруулахад оршино. Сумын “Шатарын аварга” шалгаруулах тэмцээнийг 2017 оны 01-р сарын 30-нд болж өндөрлөлөө. Эрэгтэй-14, Эмэгтэй-6 нийт 20 тамирчин оролцсоноос Эрэгтэй төрөлд: Х.Ганзориг 1-р байр , 2-р байр Б.Сумъяадорж, Ц.Ундрахбаяр 3-р байр, Эмэгтэй төрөлд: С.Оюунбат 1-р байр , Х.Оюунбилэг 2-р байр , Д.Амармэнд 3-р байрыг тус тус эзэллээ.

2017.02.01

дэлгэрэнгүй

     Монгол Улсын “Аймаг нийслэл, сум дүүргийн хилийн цэсийг баталгаажуулах”-аар Улсын Их Хурлын тогтоол гаргах гэж байгаатай холбогдуулан сумын хилийн цэсийн нийт 34-н эргэлтийн цэгийг баталгаажуулан эргэлтийн 9 цэгийг мэргэжлийн компаниар шинэчлэн тогтоолгож Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд материалыг хүргүүлээд байна.

2017.02.01

дэлгэрэнгүй

         ОНСТанхимын үзмэрийн цуглуулагад З.Анхбаярын хандивласан эд өлгийн зүйлийг бүртгэж авсан. 2017оны 01-р сард Цэцэрлэгийн ахлах бүлгийн сурагчид мөн 1-2-р ангийн сурагчид төв номын сантай танилцаж , хүүхдүүдэд СД-р үлгэр ярьж өгж тэдэнтэй хамтран ярилцлаа.

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах