Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Байгууллагууд

  • -

  • ИТХурал

       Төрөлх нутгийнхаа ард түмэн, монгол орны өнцөг булан бүрт аж төрөн амьдарч буй уугуул болон суугуул иргэд, нутаг усныхаа хөгжлийн төлөө хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхэндээ Цагаандэлгэрчүүдийн өмнөөс болон хувиасаа ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, гэр бүлд тань эрүүл энх аз жаргал сайхан сайхан бүхнийг хүсэн мэндчилж байна.

        Бид энэ жил сумынхаа түүхт 90 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн, хийсэн зүйлтэй тэмдэглэн өнгөрүүлэхэд Цагаандэлгэр нутагт төрж, өссөн, ажиллаж амьдарч байсан иргэдийн санал санаачилга, идэвх оролцооны үр дүнд нутгийн зон олны сайхан сэтгэл шингэсэн олон арван бүтээн байгуулалт, тохижилт бий болсныг бахархан дурдахад таатай байна.
         Боржигин нутгийн эрхэмсэг зон олон та бүхэндээ айлчлан ирж буй XYII жарны модон хонин жилдээ айл бүрийн амьдрал элбэг баян, хүн бүхэн эрүүл энх байж, санасан хэрэг тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах