Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Ил тод байдал

  • -

  • Төсөв санхүү

Хөрөнгө оруулалт

2015-08-29 23:34:22

Сумын Иргэний Хөгжлийн төвийн барилгыг 2015 оны 06 сарын 08 ны өдөр гүйцэтгэгч компаниас хүлээн авах ажлын хэсэг хүлээн авлаа. 1 сарын хугацаанд чанарын сайн дүгнэлттэйгээр хүлээлгэн өгөв. Ийнхүү 2014- 2015 оны томоохон бүтээн байгуулалтын ажлуудын түрүүчээсээ ашиглалтанд орж эхэллээ.

2.Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран нийтийг хамарсан ажлын төслөөр мод бут цэцэг услах арчлах бүлэг байгуулагдаж ажиллаж байна. Цэцгийн мандлын 500 үр үрслэгээг суулгаж, тарьсан модоо 2 дахь жилдээ арчилж байна.

 МҮОНТелевизийн Далай продакшин, Хулд сумын Засаг даргын Тамгын газартай хамтран бэлтгэсэн Морьтой Монгол аян нэвтрүүлгийг бэлтгэн улсын хэмжээнд хамгийн олон буюу 282 морьтон жагсааж их насны морьдын уралдаан зохион байгуулав .

 

Сумын төвийн дотоод тохижилтийн ажилд ОНХСангийн хөрөнгө оруулалтаар иргэдийнхээ оролцоонд тулгуурлан сумын төвийн явган зам, авто зогсоол хашаа хайсыг шинэчлэх усан оргилуурын ажлыг хийж гүйцэтгэлээ. Дотоод тохижилтын ажилд одоо иж бүрэн гэрэлтүүлэг хийснээр сумын төвийн өнгө үзэмж сайжирлаа

Алмаз эрдэнийн сүр жавхлантай хэмээгддэг Хулд уулын тахилгыг энэ жил 6 р сарын 9 ны өдөр тайн тахиж сумын нийт нутгаар зуншлага сайхан хур бороотой хүн малын зоо тэнэгэр сайхан зун болж байна.

        

 

 

            

 

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах