Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээ

Хуудас:  1   2   3   4   5  .... ( 74 мэдээ )

Тус сумын Хүүхдийн цэцэрлэгт БСШУС- ын яамны 16,0 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 2 гэр цэцэрлэгтэй болсон. 6- р сард Олдох, Бүлээн багт гэр цэцэрлэг ажиллуулах бэлтгэлийг хангаж хүүхдээ хүлээн авч ажиллаж байгаад малчдын сэтгэл өндөр байна.

    Аймгийн засаг даргын захирамжаар сумдад ажилласан ажлын хэсгийн дүгнэлтээр Олдохын талын тэмээ нь ашиг шим өндөртэй бусад үүлдрийн тэмээнээс ялгагдах шинж төрхтэй байсан тул Хулд сумын засаг дарга, ХХААГ, Сорилын биологийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсаны үндсэн дээр тэмээнээс цусны дээжийг авсан.

    Генетик шинжилгээ хийснээр цаашид нутгийн брэнд малтай болох боломж бүрдэх юм.

      Сумын баяр наадмыг 2017 оны 07 дугаар сарын 22, 23 -ны өдрүүдэд “Түмэн адууны баяр” тэмдэглэх ажлын хүрээнд аймгийн бүсийн чанартай зохион байгуулах наадмын ерөнхий болон салбар комиссыг баталсан шийдвэр гарлаа.

        Дундговь аймгийн “Нарны хүлэг” морин спорт уяачдын холбооны сумдын салбар холбоодын шилдэг дуулаач уяачдийн “НАРНЫ ХҮЛЭГ” МСУХ-ны УЯАЧИД ДУУЛЖ БАЙНА” гала концерт, морины тухай дуу дуулаач уралдаанч хүүхдүүдийн шилдгийг тодруулах “НАРНЫ ХҮЛГИЙН УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД МОРЬДЫНХОО ТУХАЙ ДУУЛЖ БАЙНА” гала концертууд Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11:00, 18:00 цагуудаас тус тус тоглоно.

          2017 оныг ХХААХҮЯ-аас "Малын үүлдэр, угсаа, удам угшлыг сайжруулах жил" болгон зарласантай холбогдуулан аймгийн ХАА-н мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөөс аймгийн хэмжээнд Малын үүлдэр угсааг сайжруулах, мал үржлийн ажлын хэтийн төлөвлөгөө боловсруулахаар зорилт тавьсан. Зорилтын хүрээнд Аймгийн засаг даргын 2017 оны 03-р сарын 10 ны өдрийн А/66 тоот захирамжаар аймгийн таван төрлийн малд үзлэг ангилалт хийх, таван төрлийн малын дундаж ашиг шимийг тогтоох, нуугдмал ашиг шим өндөртэй малыг олж илрүүлэх ажлын хэсэг 15 суманд ажиллаа. Үүний нэг болох Хулд сумын Олдох багт үржүүлэгддэг "Тэмээ" нь бусад үүлдрийн тэмээнээс ялгагдах шинж төрхтэй байсан.
          Иймээс аймгийн ХХААГ, Хулд сумын Засаг дарга, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн мэргэжилтэнгүүд хамтран нутгийн тэмээн сүргийн молекул генетикийн шинжилгээг хийлгэх, цаашид омог, хэвшил болгох талаар хамтран ажиллах гэрээг 2017 оны 05 сарын 10 өдөр байгууллаа.

            2017-03-13 19:16:00

            Сумын төсвийн байгууллагуудын удирдлага ЗДО, ТГ-ын дарга, Цэцэрлэг, ЭМТ, Соёлын төьийн дарга эрхлэгч нар УБ хотод нэг өдөр Сангийн яамны төсвийн хууль журмын дагуу хэрхэн ажиллах талаар сургалтанд хамрагдсан. ЭЭСУЗ-ийн хурал хийж, санхүүгийн хяналт тооллого хийж, ажлыг ЭМТ-д шилжүүлэв. Аймгийн ТЗУХ-т ажлын амжилт гаргасан 12 хүний материалыг шагналд уламжилж хүргүүлсэн. 2017 онд төсвийн хүрээнд болон сумын ЗДҮАХ үндсэн чиглэлд заагдсан ажлууд мөн аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээг хэрэгжүүлэх, үр дүнгийн гэрээ байгуулсан. Сумын ёслол хүндэтгэлийн өргөөтэй болох талаар мянгат малчдын чуулга уулзалт зөвлөгөөнд дээр гасран санаачлагыг хэрэгжүүлэхээр 55,0 сая төгрөгний өртөгтэй иж бүрэн тавилгатай өргөөний цогцолборын зураг төсвийг хийлгэж, хийж гүйцэтгэгч нартай уулзаж, гэрээ байгуулав.И-Оффис программд төсвийн байгууллагууд харилцан албан хэргээ явуулж байна.

            в.

             

            Цагаан сарын золголт битүүлэгийг үйл ажиллагаанд сумын 80-ээс дээш настай 21 ахмадад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.Баярыг архигүй уламжлалын дагуу сумын хэмжээнд зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг төрийн байгууллагын албан хаагчид, иргэдэд мэдэгдэн уриалга гаргаж ажилласан.

              Манай Хулд нутгийн найрагч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Үл олдохын талын авъяастай Пэрэнлэйн Нямлхагва нь Тусгаар тогтнолын ордонд “Машид тунгалаг” нэртэй яруу найргийн тоглолтоо маш амжилттай явуулж өндөрлөлөө. Энэ тоглолт нь нэг яруу найрагчийн дан шүлгээр бүтсэн АНХНЫ тоглолт болсоноороо онцлогтой. Дундговьчуудаа аливаад анхдагч байх сайхан анхдагчийнхаа тоглолтыг аймаг, сумын удирдлагууд оролцож хүндэтгэл үзүүлсэн.

                Ìîíãîë Óëñûí Çàñàã çàõèðãàà, íóòàã äýâñãýðèéí íýãæ, ò¿¿íèé óäèðäëàãûí òóõàé õóóëèéí 20 äуãааð ç¿éëèéí 20.1,2, 3, 4 дэх заалтууд, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, Улсын Их Хурлын 2016 оны 95 дугаар тогтоолыг үндэслэн сумын ИТХ-ын хуралдаанаас 2017 оны 1 дүгээр сарын 04-ний 04 тоот тогтоолоор сумын хилийн цэсийг тодотгох ажлын хэсгийг байгуулж 2017 оны 1 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд эргэлтийн 42 цэгээр явж 1421 км замыг тойрлоо.

                7-р цэгээс эхлэн Луус сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч болон иргэдийн төлөөлөл болсон хүмүүсийн хамтаар 21-р цэг хүртэл хамтран ажилласан.

                21-р цэгээс 34-р цэг хүртэл Цогт-Овоо сумын Засаг даргын бүрэлдэхүүнтэй цуг ажиллаж тухайн хилийн цэс нь аль сумынх болохыг тодорхойлсон.

                34-р цэгээс 01 цэгийг хүртэл Дэлгэрхангай сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг тухайн хилийн цэсийн цэгийг тодотгох ажилд хамтран гүйцэтгэсэн болно.

                01-07 цэгүүдэд ажлын хэсэг болон ГХГГЗүйн мэргэжилтэн солбицолыг тодруулж, сум орон нутгийн хилийн маргааныг 1977 оны АИХ-ын зарлигаар тогтоосон тогтоолын дагуу шийдвэрлэж өгсөн.

                                        СУМЫН АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

                Ажлын хэсгийн ахлагч С.Бат /ИТХ-ын дарга/,  Ч.Зоригтбаатар /сумын засаг дарга/,   Ц.Мөнхсүх (Байгаль орчны хяналтын улсын байцаагч,  Гишүүдэд Д.Мөнх-Эрдэнэ (Багийн Засаг дарга),Д.Төгсжаргал (Багийн Засаг дарга),А.Отгонбаатар (Багийн Засаг дарга), С.Халзанхүү (3-р багийн өндөр настан),С.Сүхбаатар  (1-р багийн өндөр настан) нар ажилласан байна.

                  1.Байгууллага, ажилтнуудын шуурхай хурал зохион байгуулж өнгөрсөн 7 хоног сарын ажлаа дүгнэн ойрын үед хийх ажлын чиглэл үүрэг өгөв.

                  2.ЗДТГазар нь хамт олны хурал хийж, 2016 оны ажлаа дүгнэн, 2017 оны зорилго, зорилтоо тодорхойлсон.

                  3.ТАХ-дын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан хүргүүлсэн.ЦШТБ-ийн ажлыг цэгцэлж, мэдээ тайланг нэгтгэсэн.

                  4.Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл боловсруулах ажлын хэсэг томилогдон 2 удаа хуралдан 100 гаруй иргэд 12 ААНэгж байгууллага, 2 ТББ-аас санал авч хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж хэлэлцэв.

                  5.Сумын мал тооллогын дүн мэдээг нэгтгэн программд оруулж дуусгав. Сумын хэмжээнд анх удаа 2 буман мал, түмэн адуутай, 22 шинэ мянгат малчинтай болсон дүн мэдээтэй байна.

                  6.Цаг хүндэрч болзошгүй болон осол аваар, өвчлөл дуудлагын нөхцөлийг харгалзан сумын хүн эмнэлгийн түргэний машины асуудлыг аймгийн удирдлагатай ярилцаж дотоод боломжоо ашиглан шийдвэрлэхээр болов.

                  7.Жонш олборлогч нөхөрлөл, хоршоо, худалдан авагч компаниудтай гэрээ хэлцэл хийж дуусгав.

                   

                  1.Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран “Залуу гэр бүлийн чуулган” зохион байгуулах удирдамж төлөвлөгөө гарган 2 сарын 23 ны өдөр 40 гэр бүл оролцсон телевизийн нэвтрүүлэгтэй арга хэмжээ зрхион байгуулав.

                  2.9 ажилтны ХОМ-ыг хуулийн хугацаанд гарган программд оруулан тайланг гарган аймгийн Хууль эрх зүйн хэлтэс эрх бүхий ажилтанд хүргүүлэв.

                  3.Сумын сайн малчин 20, сумын Засаг даргын жуух бичгээр 9, өргөмжлөлөөр 9 хүнийг шалгаруулан Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэн тодруулж захирамж гаргаж шагналыг нэгдсэн журмаар Иргэний танхимд гардуулав.

                  4.Цагаан сарын золголт битүүлэгийн үйл ажиллагааг төлөвлөн, сумын 80 дээш настай 21 ахмадад хүндэтгэл үзүүлэх, гарын бэлэг гардуулах ажил зохион байгуулж Цагаан сарын баярыг архигүй уламжлалын дагуу сумын хэмжээнд зөв, зохистой тэмдэглэн өнгөрүүлэх талаар болон мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг төрийн байгууллагын албан хаагчид иргэдэд мэдэгдэн уриалга гаргав.

                    2 сарын 17 ны 14.40 цагаас Говийн бүс- 2016 наадмын эрлийз 3 нас, 18-нд 13.30 цагаас азарга соёолон шүдлэн, 19 нд 13.30 цагаас их нас хязаалангийн уралдаан  гарна.

                      Хуудас:  1   2   3   4   5  .... ( 74 мэдээ )

                      Цахим санал, өргөдлийн систем

                      www.7059106.mn

                      Санал хүсэлт илгээх

                      Санал асуулга

                      ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

                      Үр дүнг харуулах