Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Танилцуулга

  • -

  • Мэндчилгээ

Малчдаа дэмжих жилийн ажлын үр дүн сайн байлаа. Цаг наргүй их ажилтай малчдынхаа хөдөлмөр зүтгэлийг энэ жил онцгойлон үнэлсэн олон малчид төрөл бүрийн хэлбэрээр шагнал урамшил хүртсэн, алдаршуулсан жил байлаа.Бүгдэд нь амжилт аз жаргал хүсье. Цаашдаа малчид, залуучуудын маань амжилт арвин байх болтугай

Хулан уулаараа овоглосон Хулд нутгийн нийт ард иргэддээ Төгс буянт зурхайн XVII жарны “Үр тариа чухаг” хэмээх өнгө бэлгэдэлт гал Бичин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье! Хатуу өвлийг давж урин цагийн эхлэл болсон тэнүүн сайхан хавар айлчлан ирж ач ивээлээ бидэнд хайрлаж, Хулд сумын түүхэнд шинэ шинэ хуудас нэмсэн сайхан жил байж, зон олны минь юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэхийн өлзий дэмбэрэлт ерөөлийг өөд өөд нь өргөн баръя! Өтгөс буурлаа хоймроо залж тохойг нь өргөн хүндэтгэл үзүүлж амар амгаланг нь айлтган, үр хүүхдээ баярлуулж хотол олноороо энх тунх жарган цэнгэж сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Монгол наадмын сүр жавхаанд золбоо хийморь нь бадарсан Айраг найраг хурдны өлгий Хулд нутгийнхаа зон олон та бүхэнд Хүннү гүрэн үүсч тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол улсын 810, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105, ардын хувьсгалын 95, сум байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлье! Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд уясан хүлэг нь хурдан, бөхчүүдийн бяр хүч тэгшхэн, мэргэн харваачдын сум нь ончтой байхын ерөөл тавъя

Эрдмийн их аянд дөрөөлж буй сумынхаа нийт хүүхэд багачууд, эрхэм багш нар,сургууль, цэцэрлэгийн нийт ажилтан,албан хаагчддаа 2016-2017 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн баярын мэнд хүргэж аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

Төрөлх сумын, төрсөн эцгийнхээ нэрийг дуурсгаж төрийн өндөр цол авсан нутгийн бахархал болсон хөдөлмөрч залуу, Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-очир,
Хулдчууд бидэнд, иргэн бүрт нь туслах, дэмжих чин сэтгэл тээж, биднийг үргэлж дэмжиж туслаж явдаг Дундговь аймаг, Хулд сумын хүндэт иргэн, сумын Нутгийн зөвлөлийн дарга, Улсын алдарт уяач Сосорын Мөнхбат нартаа нийт Хулдчуудын нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж, гэр бүлд нь аз жаргал,улам их амжилт хүсэн ерөөе.

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах