Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3   4   5  .... ( 69 мэдээ )

Аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга, Боржигон мандал, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нартай гурвалсан гэрээ байгууллаа. Гэрээнд өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчлэх хүрээний хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй, тасралтгүй үзүүлэхийг тусгажээ.

дэлгэрэнгүй

Дэд сайд Б.Мөнгөнчимэг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцаж, байгууллагын удирдлага, хүүхдийн паркийн захирал, Хүүхдийн хөгжил, хамгаалал, хариуцсан мэргэжилтэн нартай уулзалт хийв.

дэлгэрэнгүй

Дэд сайд Ё.Отгонбаяр, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн УИХ-ын Г.Мөнхцэцэг, Ц. Цогзолмаа нар Боловсрол, соёлын газар дээр Сайнцагаан сумын сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудын удирдлагууд болон Боловсрол, соёл, урлагийн газрын ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ уг уулзалтын үеэр БСУГ-ын дарга Ц.Бумангэрэл Дундговь аймгийн Боловсрол, соёлын өнөөгийн байдал тулгамдсан асуудал талаар танилцуулга хийж Дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Ц.Цогзолмаа нар хүмүүсийн асуултанд хариулж тус яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хүмүүст мэдээлэл өглөө. Үүний дараа Төв халхын дуулалт жүжгийн театрын шинэ барилгын суурийн ажлын явцын байдалтай очиж танилцаад гүйцэтгэгч СУУРЬ ХХК-ыг 2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан боловч 700 сая орчим төгрөгийн ажил гүйцэтгэсэн бөгөөд үүний зөрүү болох 1,3 тэрбум төгрөгийн үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгүүлээд дараагийн санхүүжилтийг авах эсвэл 2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр боллоо.Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн байдалтай газар дээр нь танилцаж Аймаг бүрт бодлогоор барих 1 цэцэрлэгийн асуудал дээр аймгийн зүгээс тус цэцэрлэгийн барилгыг бариулах саналыг тавьсан бөгөөд энэ талаар албан бичиг ирүүлэхийг Дэд сайдын зүгээс хүслээ. Эрдмийн далай цогцолбор сургууль, Говийн ирээдүй цогцолбор сургууль, Сайнцагаан сумын 3-р сургууль, Эрдэнэдалай сумын сургууль тус бүрт 100.000 ам долларын өртөгтэй цахим сургууль болох төслийг хэрэгжүүлэхээр сонгосон талаар иргэдэд албан ёсны мэдээлэл хүргэлээ.Дундговь аймаг ЭЕШ-ын дүнгээр МУ-ын хэмжээнд 2-р байранд явж байгааг Ё.Отгонбаяр сайд сайшаан магтаж боловсролын байгууллагыханд баяр хүргэж цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр Аймгийн төв номын сан, ТХДЖТ –т тус бүр 1 зөөврийн компьютер бэлэглэсэн. Мөн “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр ЭДЦС-ийн дуу хөгжмийн багш Х.Чимэгмаа, Тэргүүний ардын авъяастан цол тэмдгээр “Бидний жавхаа” хамтлагийн хөгжимчин Ойдовын Ганбат нарыг шагнаж урамшууллаа.

 

дэлгэрэнгүй

Дэд сайд Л.Бямбасүрэн ЭМГ дээр уулзалт хийж уулзалтанд аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн С.Хулан, ЭМГ-ын Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн дарга Л.Ганбат, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга н.Нямтогтох, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхлэсэн орлогч дарга Б.Ганчимэг болон ЭМГ-ын мэргэжилтнүүд, Сайнцагаан сумын эмнэлэг, өрхийн эмнэлгүүдийн төлөөлөл 18 хүн оролцлоо. Нэгдсэн эмнэлгийн хэт авиа оношлогооны тасгаар орж зөөврийн 2 ЭХО аппарат хэрхэн эвдэрсэн байдалтай танилцаж мөн шинээр ирсэн рентген аппарат зураг авахаас өөр байдлаар ажиллахгүй байгаа болон бусад эвдэрсэн тоног төхөөрөмжийн талаар мэдээлэл авсан байна. Нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд сум, өрхийн эрүүл мэндийн төв, ЭМГ, НЭ-ийн эмч ажилчидтай уулзалт зохион байгуулж сүүлийн үед яамнаас хийж байгаа ажил арга хэмжээний талаар болон эмч нарыг төсвийн хөрөнгөөр үнэ төлбөргүй вирусын шинжилгээнд хамруулах, өвчлөлтэй гарсан ажилтнуудаа эдгээх арга хэмжээ авах талаар мэдээлэл судалгаа хийж байгаа, В,С вирусын хөнгөлөлттэй эмний талаар, эмч эмнэлгийн мэргэжилтэнд 5, 3 жил олгож байгаа тэтгэлэг, аймгийн эрүүл мэндийн салбарт яамны зүгээс шийдсэн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө. Дэд сайд энэ үеэр аймагт энэ онд 7 автомашин шийдсэний нэгийг Дэлгэрхангай суманд урьдчилан олгосон байгаа, үлдсэн 6 машинаас 4-ийнх нь батламжийг мөн НЭ-т суурин ЭХО аппарат олгох батламжийг эмч, ажилчдын уулзалтан дээр гардуулж өгсөн байна. Мөн ЭМЯ-ны төсөвт мэс заслын дурангийн гэрэл, Дэлгэрхангай сумын ЭМТ-ийн барилга, Нэгдсэн эмнэлгийн засварын мөнгө сууж батлагдсан байгааг хэллээ.Иргэдтэй хийсэн уулзалт дээр Нэгдсэн эмнэлэгт зайлшгүй шаардлагатай байгаа зөөврийн ЭХО аппаратны засварын санхүүжилт 14 сая төгрөгийг орон нутгаас шийдүүлэхээр аймгийн ИХТ-ын дарга С.Сүхбаатартай тохиролцсон болохыг дэд сайд хэлсэн. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн тэргүүний ажилтнаар 2, ЭМЯ-ны Жуух бичгээр 2 хүнийг тус тус шагнаж урамшууллаа.

дэлгэрэнгүй

Дэд сайд Ц.Батбаяр иргэдтэй хийсэн уулзалтанд оролцож улмаар аймгийн БОАЖГ-ын дарга Н.Гантулга, МХГ-ын дарга Ш.Төрбат нартай уулзаж БОАЖГ-ын үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ үеэр дараах асуудлыг Дэд сайдад танилцуулсан байна. Сумын байгаль орчны ажилтын ажил үүргийн давхардлыг арилгаж хариуцлагажуулах. /Улсын хэмжээнд Дундговь аймагт МХГазар, ГХБХБГазар, БОАЖГазрын эрх үүргийг хэрэгжүүлдэг/ , Аялал жуучлалын дэд бүтцийг бий болгох ажлын хүрээнд улсын чанартай авто зам дагуу Олон улсын стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж бүхий жуулчдын түр буудаллах цэгийг байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх., Дэл, Хөнжилийн уул, Цагаан суварга орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авахуулахаар хүргүүлсэн саналыг шийдвэрлүүлэх, Аймгийн агаарын бохирдлын гол үзүүлэлтийг хэмжих тоосонцорын багажаар хангах, БОАЖГ-ын автомашины асуудлыг шийдвэрлэх зэрэг саналуудыг танилцуулсан бөгөөд Дэд сайд Ц.Батбаярын зүгээс цааш уламжилж эргэн хариу өгнө, ер нь яамны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд байна дөрвөн жилийн хугацаанд шат дараатайгаар шийдээд явна гэсэн хариу өгсөн байна.

дэлгэрэнгүй

Говь-Угтаал сум  2017 оныг Төрийн албан хаагчдын Манлайлалын жил болгон зарласантай холбогдуулан зохион байгуулагдах Төрийн албан хаагчдын чуулга уулзалтын логоны уралдааныг зарлаж байна.

    Зам тээврийн хөгжлийн Яамны Монгол Улсын ”Онц тээвэрчин” тэмдэгээр
    1. ОБГ-ын техник хариуцсан инженер Лхүндэвдоржийн Түвшинжаргал
    2. Луус сумын Хувиараа хөдөлмөр эрхлэгч Жанчивын Доржбат 
    3. Луус сумын Хувиараа хөдөлмөр эрхлэгч Лувсангомбын Цолмон 
    4. Луус сумын Хувиараа хөдөлмөр эрхлэгч Дагдангийн Ганбилэг 
    5. Сайнцагаан сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч Паламын Бадамдорж
    6. Сайнцагаан сумын Хувиараа хөдөлмөр эрхлэгч Янсанжавын Мөнхнаст
    7. Сайнцагаан сумын Хувиараа хөдөлмөр эрхлэгч Дэмбэрэлийн Отгонбаяр 
    8. Сайнцагаан сумын Хувиараа хөдөлмөр эрхлэгч Дуламсүрэнгийн Адъяабазар нар тус тус шагнууллаа.
    дэлгэрэнгүй

    Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлж, орон нутгийхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулсан зарим иргэдийг төрийн одон медиалаар шагнасныг аймгийн удирдлагууд гардуулж өглөө. Алтан гадас одонгоор Цагаандэлгэр сумын ЗДТГ-ын дарга Санжаадамбын Сайнбаяр, Сайнцагаан сумын 7-р багийн иргэн Цэдэвийн Сандуйжав , Хөдөлмөрийн хүндэт медалиар Шувуутайн хийморь ХХК-ны ажилтан Натарын Нацагдорж, Луус сумын ахмад багш Дэлэгийн Нямдорж, Говьугтаал сумын малчин Намсрайн Баатархүү нар тус тус шагнуулж шагналаа гардаж авлаа.

    дэлгэрэнгүй

    Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны шагнал Худалдаа үйлдвэрийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр

    1. Босгон хөндийн ХХК-ны захирал Тогтохын Наранцэцэг
    2. “ЭОЖИН” ХХК-ны худалдагч Зэвгийн Байгальмаа
    3. “Угтаал нарандэлгэр” ХХК-ны захирал Содовын Хүрэлбаатар
    4. Сайнцагаан сумын ахуйн үйлчилгээний ахмад ажилтан Цэнддоржийн Нэргүй
    5. Худалдааны салбарын ажилтан Жамбалын Адъяа
    6. Сайнцагаан сумын ахуйн үйлчилгээний ахмад ажилтан Ууш Цэвэл
    7. Сайнцагаан сумын ахуйн үйлчилгээний ахмад ажилтан Мяхандоржийн Баярсайхан
    8. Сайнцагаан сумын ахуйн үйлчилгээний ахмад ажилтан Будын Дарьмаа
    9. 3-р сургуулийн тогооч Намдаг Энхтуяа
    10. 3-р сургуулийн тогооч Батсүхийн Удвал
    11. Худалдааны ахмад ажилтан Доржийн Цолмон
    12. Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын Улсын байцаагч Шийзэнгийн Нарангэрэл
    13. Луус сумын сургуулийн тогооч Ноовын Ганцэцэг нар шагнуулж шагналаа гардаж авлаа. Шагналыг аймгийн удирдлагууд гардуулж өглөө.

    дэлгэрэнгүй
    Хуудас:  1   2   3   4   5  .... ( 69 мэдээ )

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах