Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээ

Хуудас:  1   2   3  ( 24 мэдээ )

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн өдрийг тохиолдуулан 3-р сарын 18-ны өдөр төрийн албан хаагчид болон багуудын  18-35 насны залуучуудын дунд марш тактикийн тэмцээнийг сумын соёлын төв, цагдаагийн хэсэг хамтран амжилттай зохион байгуулж явууллаа. Тэмцээний тэргүүн байранд Мааньт багийн хамт олон тэргүүлсэн.

дэлгэрэнгүй

Сумын ЗДТГ-аас 2017 онд эрх зүйн актыг судлан сурталчилах ажлын хүрээнд  иргэний бүртгэлийн ажилтан Ж.Энхжаргал, хөдөлмөр эрхэлэлт, халамжын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ, Татварын байцаагч А.Алтанчимэг, Байгаль орчны улсын байцаагч газрын даамал Ц. Тунгалаг нар хамтран 

дэлгэрэнгүй

Сумын соёлын төвөөс уламжлал болгон зохион байгууллагддаг " Уран жиргээ" шүлгийн уралдаан, "Хүрэл тулга" яруу найргийн наадмыг 2-р сарын 9,10-ны өдрүүдэд  зохион явууллаа. Наадам 5 дахь жилдээ болж энэ жилийн наадмын  "Уран жиргээ" шүлгийн уралдаанд  СӨБ –ын 4 бүлгийн  29, хүүхдүүд оролцож авьяас чадвараа  сорьж уралдсанаас 1-р байранд  дунд бүлгийн Ө.Тэмүүжин , ахлах бүлгийн Ө. Ариунхүү, бэлтгэл бүлгийн М. Цэвээнорлом нар шалгарч дурсамж алтан медалийн эзэд болсон. Мөн "Хүрэл тулга” яруу найргийн наадмыг ЕБСургуулийн 1-9-р ангийн сурагчдын дунд бага, ахлах гэсэн хоёр ангиллаар зохион явуулсан. Наадамд 67 сурагч оролцож авьяас чадвараа сорьсон. 1-р байранд бага насны ангилалд 4б ангийн сурагч Б.Маналсүрэн , ахлах насны ангилалд 9а ангийн сурагч Д.Наваантаяа 2-р байранд бага насны ангилалд Э.Оюундалай , ахлах насны ангилалд Г.Багабанди нар шалгарч өргөмжлөл медалийн эзэд  болсон .

дэлгэрэнгүй

2017 оны 2-р сарын 4-ны өдөр сумын эрүүл мэндийн төв, Мааньт баг, ЕБСургууль зэрэг байгууллагууд хамтран "Мөсний баяр-2017"-г  “Эрүүл агаар эм” сэдвийн дор 4 баг, байгууллагуудын дунд зохион байгуулсан. Мөсний баярын үйл ажиллагаанд 125 тамирчид оролцсон. Багийн нийт дүгнээр  П.Энхсайхан даргатай Мааньт багийн тамирчид тэргүүн байр эзэлсэн. Мөн энэхүү арга хэмжээний үеэр сумын эрүүл мэндийн төвөөс хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх "Хөдөлгөөн эрүүл мэнд" зөвлөмж гарын авлагыг 56 иргэнд тарааж сурталчилсан. 

    Хуудас:  1   2   3  ( 24 мэдээ )

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах