Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээ

Хуудас:  1   2   3  ( 24 мэдээ )

Дундговь аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах албанд сумын Засаг даргын Тамгын газраас сум хөгжүүлэх сангийн зээл аваад зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй 14 иргэнтэй  холбоотой өргөдөл гаргасаны дагуу тухайн албанаас 4 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж 2017 оны 04 сарын 19, 20-ны өдрүүдэд сумын иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, төрийн албан хаагчдад шүүхийн хууль эрх зүйн талаар мэдлэг олгох сургалт явуулж гарын авлага тараан тэдний тавьсан асуултанд хариулж хуулийн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн сум хөгжүүлэх санд зээлийн хэтрэлттэй 14 иргэнтэй нэг бүрчлэн уулзаж эвлэрэлийн гэрээ байгуулж ажилласан. Энэ ажлын үр дүнд иргэд аймгийн төв орохгүйгээр сумаасаа шүүхийн үйлчилгээг авч цаг заваа хэмнэхээс гадна зээлээ төлөх сонирхолгүй иргэд эвлэрэлийн гэрээний дагуу зээлээ төлж дуусгах үүрэг хүлээж байна. 

дэлгэрэнгүй

Сайхан-Овоо сумын Онгийн хүлэг уяачдын холбооны зөвлөгөөн 2017 оны 4 дүгээр сар 19-ны өдөр боллоо. Зөвлөгөөнд аймгийн Нарны хүлэг уяачдын холбооны  дэд тэргүүн Н.Баянмөнх, улсын манлай уяач Г.Батчулуун Онгийн хүлэг уяачдын холбооны тэргүүн Ч.Алтангэрэл тэргүүтэй төлөөлөл болон Сайхан-Овоо сумын 50 гаруй уяачид оролцлоо. Зөвлөгөөнөөр аймгийн уяачдын холбооны удирдлагууд 20 жилийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар мэдээлэл хийсэн. Мөн зөвлөгөөний үеэр Монгол улсын манлай уяач Г.Батчулуун сумын уяачдад хурдан морины уяа заслын талаар сургалт, телевизийн нэвтрүүлэг,  уяачдын дунд дууны уралдаан зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 

дэлгэрэнгүй

2017 оны 1-р ээлжийн цэрэг татлага тус суманд 4-р сарын 19-ны өдөр зохион байгуулагдсан. Татлагаар 131-н цэргийн насны залуучууд орохоос 32 залуу татлагаар орж 8-н залуу цэргийн албанд тэнцсэн. Мөн энэ өдөр ТХДЖТ-н найрал дуу ангийн хамт олон " Эх орны төлөө" урлагийн тоглолтыг зохион байгуулсан. 

дэлгэрэнгүй

Аймгийн Засаг Даргын захирамжаар Авто тээврийн төв, ЦГ, Татварын хэлтэс, Даатгал гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хуваарийн дагуу суманд үзлэг тооллого хийсэн. Иргэний тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд 160 гаруй тээврийн хэрэгсэл хамрагдсан. Авто тээврийн төвөөс тээврийн хэрэгслийн оношилгоо, улсын бүртгэл , Татварын хэлтсээс тээврийн хэрэгслийн албан татвар, орон нутгийн замын хураалт, агаарын бохирдлын төлбөр хураалтыг авч, албан журмын дагуу арилжааны 7 даатгалын салбар ажиллаж хөдөөгийн иргэдэд нэгдсэн үйлчилгээг явуулсан. Татвар 4110057 төгрөг, авто агаарын татвар 469500, замын хураамж 715300 төгрөгийг хурааж аймаг болон улсын төсөвт төвлөрүүлж ажиллаа.

 

    Сумын ЗДТГ-ын Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ц.Буяннэмэх, эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Ц.Мягмаржав нар 4-р сарын 14-ны өдөр хүнсний аюулгүй байдал, зөв хооллолт, эрүүл хүнс гэсэн сэдвүүдээр иргэдэд сургалт явууллаа. Сургалтаар хоол хүнсийг хэрхэн сонгож худалдан авах, бүтээгдэхүүний хадгалалт, барааны хугацаа, чанарын баталгааны тэмдэглэгээний тухай мөн зөв хооллолт, эрүүл хүнсийг өргөн хэрэглэх талаар мэдээлэл өглөө. Сургалтанд нийт 52 иргэн хамрагдлаа.   

    дэлгэрэнгүй

    Дундговь аймгийн Сайхан-овоо сумын засаг даргын 2017 оны 02 сарын 10-ны өдрийн А/06 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлыг 04 сарын 13-ны өдөр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд ЗДТГазраас сумын төвд үйл ажиллагаа явуулж буй 21 аж ахуй нэгжид мэдэгдэл өгч бүх аж ахуй нэгжийн албан хаагчдыг нийтийн цэвэрлэгээнд гаргав. Мөн хорооллын ахлагч, ЗДТГазрын алба хаагчид хорооллоор явж иргэдийг нийтийн их цэвэрлэгээнд идэвхитэй оролцуулсан. Цэвэрлэгээний үр дүнд сумын төвд хуримтлагдсан 2 тн орчим хогийг хог хаягдлын нэгдсэн цэгт хаялаа.

      Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаанаас 8 аймаг, 1 дүүргийн, 58 сумын хэмжээнд “Ус бохирдолт” сэдэвт гар зургын уралдааныг зохион байгуулсан.

      дэлгэрэнгүй

      Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны ажлын нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09 цагаас Сайхан-Овоо сумын Ахмадын байрны хурлын танхимд Орон нутгийн удирдлагууд болон Дундговь аймгийн ХХҮГазрын дэд дарга Ц.Сувдантуяа, мэргэжилтэн Ц.Ханджамц нар нээлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Нээлтийн үйл ажиллагаанд иргэд болон албан хаагчид идэвхитэй оролцсон.

      дэлгэрэнгүй
      Хуудас:  1   2   3  ( 24 мэдээ )

      Цахим санал, өргөдлийн систем

      www.7059106.mn

      Санал хүсэлт илгээх

      Санал асуулга

      ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

      Үр дүнг харуулах