Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээ

Хуудас:  1   2   3  ( 24 мэдээ )

2017 оны 6-р сарын 2-нд Найз баг, 6-р сарын 4-нд Мааньт баг, 6-р сарын 5-нд Онги багууд  багийн өдөрлөгөө зохион байгуулж иргэдийн нийтийн хурлаа хийж өдөрлөгт сумын ИТХДарга, ЗДарга, ЗДТГ-ын мэргэжилтэнүүд,  ЭМТөв эмч мэргэжилтэнүүд газар дээр нь очиж төрийн үйилчилгээг үзүүлж ажиллалаа. Мөн  өдөрлөгийн үеэр Иргэний бүртгэл, Татвар, Нийгмийн халамж, Газрын асуудлаар мэдээлэл өгч, иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. 

дэлгэрэнгүй

2017 оны 5-р сарын 31 өдөр Сайхан-Овоо сумын эмэгтэйчүүдийн зөвлөл "Ээжүүдээ алдаршуулах өдөр" зохион байгууллаа.

Аялал буянтай ээжээр 1-р багийн иргэн С. Бат
Буянтай буурал ээжээ 3-р багийн иргэн Ю.Дуламцэдэн
Ур ухааны увидастай ээжээр 2-р багийн иргэн Г.Янжинлхам
Элбэрэл ачлалтай ээжээр 4-р багийн иргэн Д.Цээсамба
Өгөөмөр сэтгэлийн ундраа ээжээр 2-р багийн иргэн А.Наранцэцэг нарыг тодруулан алдаршууллаа. 

дэлгэрэнгүй

Сайхан-Овоо сумын малчин эмэгтэйчүүд аймгийн "Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн"-д оролцолоо.

дэлгэрэнгүй

Төгрөг баг багийн өдөрлөгөө зохион байгуулж иргэдийн нийтийн хурлаа хийж өдөрлөгт сумын ИТХДарга, ЗДарга, ЗДТГ-ын мэргэжилтэнүүд,  ЭМТөв эмч мэргэжилтэнүүдгазар дээр нь очиж төрийн үйилчилгээг үзүүлж ажиллалаа. Мөн  өдөрлөгийн үеэр Иргэний бүртгэл, Татвар, Нийгмийн халамж, Газрын асуудлаар мэдээлэл өгч, иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. 

    2017 оны 05-р сарын 13-15-ний өдрүүдэд  Эрдэнэдалай суманд зохион байгуулагдсан  а-3 сертификат олгох сургалтанд 13 төрийн албан хаагчдыг хамрууллаа.  

      Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийг угтаж сумын хэмжээнд төсөвт байгууллагын 110 албан хаагч нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургаас хамгаалах, сумаа  ногооруулах ажилд идэвх санаачлагатай оролцож явган хүний зам дагуу 400 гаруй метр газарт 800 ширхэг Хайлаас, 400 ширхэг Буйлс тариаллаа. Энэ оны  хагас жилийн байдлаар сумын хэмжээнд нийтдээ 6 га талбайд 3600 ширхэг мод суулгах ажлыг зохион байгууллаа. 

       

        Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Малчин, Онги голынхон хөдөлгөөний тэргүүн Ц. Мөнхбаяр Сайхан- Овоо сумаас хойш Харганы голд Онги-Цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа. Хүрээлэнд нийт 1463 ширхэг  15 төрлийн мод болон жимсний мод тариаллаа.

          Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан дөрөвдүгээр сарын 27-ноос зургадугаар сарын 27-ны өдрийг дуусталх 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоохыг иргэдэд анхааруулж байна.

          дэлгэрэнгүй

          2017 оны 04-р сарын 21-ны өдөр Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй "БАЙГАЛЬ ХАМГААЛАХ НӨХӨРЛӨЛҮҮДИЙН ҮНДЭСНИЙ 2 ДУГААР ЧУУЛГАН" 21 аймаг 176 сумын ЗДТГ, 1692 нөхөрлөлийн төлөөлөл оролцож байгаа чуулганд сумын ЗДТГ-ын байгаль хамгаалагч Б. Гантулга, сумын агнуурын бүс нутгийг хамгаалах " Бор бавдай " нөхөрлөлийн ахлагч А. Баатартогтох нар оролцлоо.

          дэлгэрэнгүй
          Хуудас:  1   2   3  ( 24 мэдээ )

          Цахим санал, өргөдлийн систем

          www.7059106.mn

          Санал хүсэлт илгээх

          Санал асуулга

          ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

          Үр дүнг харуулах