Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Байгууллагууд

  • -

  • ИТХурал

..бусад

Сумын ИТХ-ын үүслийг тус сум анх байгуулагдсан 1923 оноос эхлэсэн гэж үзэж болох юм. Сумын Хурал, Гүйцэтгэх захиргаа нь нэгдмэл бүтэцтэй нэг удирдлагатай байсан. 1923 оноос 1952.2.15 хүртэл Сумын хөдөлмөрчдийн хурал, 1952.02.15 наас 1961.09.20 хүртэл  Сумын хөдөлмөрчдийн хурал, 1961.09.20 ноос 1990.05.04 хүртэл Сумын ардын депутатуудын хурал, 1990.05.04 нөөс1992.10.01 хүртэл Сумын ардын хурал гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

1992 онд Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсанаар Нутгийн өөрөө удидах байгууллагыг цоо шинээр томьёолон гаргаж, биеэ даасан НӨУЁ-ны байгууллагыг бий болгосон.

1992 онд батлагдсан Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын тухай хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо, сонгогдон байгуулагдах зарчим, журам, хугацаа, бүрэн эрх хэмжээ зэргийг нарийвчлан хуульчилснаар сумын ИТХ нь бие даасан байгууллага болон хөгжих эх үндэс тавигдсан. Сумын ИТХ нь 1992 оны орон нутгийн сонгуулиар ИТХ-ын орон тооны бус даргатай Ж.Базарваань, орон тооны нарийн бичгийн дарга Б.Найдан-тайгаар байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 1996, 2000, 2004, 2008, 2012 онуудад 5 удаагийн сонгууль явагдаж, 1996 онд ИТХ нь орон тооны даргатай болж Цэцгээгийн Мөнхбаяр сонгогдон ажиллаж байгаад, 2004 онд ажлаа хүлээлгэн өгсөн. 2004 оны сонгуульт хугацааг дуустал Бадарчийн Өлзийт ИТХ-ын даргаар ажилласан. 2004-2008 оны сонгуулиар Сумын ИТХ-ын даргаар Дамдинжавын Цогхийморь, 2008 онд Бадарчийн Өлзийт нар сонгогдон ажиллаж байжээ.

Ажлын алба буюу сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар Б.Найдан 1992 оны 6 сараас 1992 оны 9-р сар хүртэл, П.Эрдэнэбаатар 1992 оны 09-р сараас 1994 оны 4-р сар хүртэл,  Дагвын Цолмон 1994 оны 4-р сараас 1998 он хүртэл, Найдангийн Цолмонбаатар 1998 оноос 2001.05.24 хүртэл, Рэгжийбуугийн Батхуяг 2001.05.24-нөөс 2001.06.04 хүртэл, Доржийн Бархас 2001.05.04 оноос 2007.05 сар хүртэл, Дүйнхэржавын Дэчин 2007.12.01-ээс 2012.10.15-нд гавьяаныхаа амралтанд гарах хүртэл, Дамдинжавын Цогхийморь 2012.10.15–аас өнөөг хүртэл тус тус ажиллажээ.

МУ-н Үндсэн хууль, МУ-ын ЗЗНДНэгж,ТУТухай хууль ёсоор НӨУЁ байгууллагын нэгж болж, бүтэц зохион байгуулалтын хувьд төлөвшин ИТХ нь дарга, нарийн бичгийн дарга, гэсэн 2 орон тоотой, 21 төлөөлөгч хурлын 3 хороо 7 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус Сум нь засаг захиргааны анхан шатны нэгж 4 багтай бөгөөд баг бүр ИНХ дарга, 3-5 тэргүүлэгчтэйгээр ажиллаж байна. 2013 онд БИНХ-ын даргаар  1-баг Ариунболдын Дэлгэрбуян, 2-р баг Бадамын Батхуяг, 3-р баг Сономцэрэнгийн Энхжаргал, 4-р баг Дүйнхэржавын Дэчин нар сонгогдсон.

2012 оны ОН-ийн ээлжит сонгуулийн дүнд сумын ИТХ-ын даргаар Бадарчийн Өлзийтийг улируулан  сонгож, Байгаль орчин ХАА-н Хороон дарга, ИТХ дахь АН-н бүлгийн ахлагч Доржийн Ундрал, Хяналт үнэлгээний Хороон дарга Пүрэвийн Чүлтэм, Төлөвлөлт хөгжлийг дэмжих Хороон дарга Өлзийбаярын Оюунболд нар, Тэргүүлэгчдээр Должингийн Цэдэнбал, Пүрэвийн Чүлтэм, Мядарын Угтахбаяр, Рашын Цэцэгмандах, Бархүүгийн Мягмарханд, Жийжаагийн Сансармаа нар, төлөөлөгчдөөр Хишгээгийн Энхтайван, Мядарын Бат-эрдэнэ, Очирын Болдбаатар, Танхайн Гэрэл, Баярын Мөнхсоёл, Цэрэндоржийн Дэлгэртөгс, Жийжаагийн Цэцэгхорол, Адьяагийн Батчулуун, Цоодолын Сарантуяа, Равжаагийн Отгонтуяа, Адьяадоржийн Бүдханд нар ард иргэдийнхээ итгэлийг хүлээн сонгогдож, сумынхаа хөгжил дэвшил, хүн ардын ажил амьдралтай холбоотой асуудлуудыг иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор оновчтой зөв шийдвэрлэн, НӨУЁ-ыг орон нутагтаа жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн  ажиллаж байна.

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах