Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Танилцуулга

  • -

  • Мэндчилгээ

Мэдээллийн технологи улам бүр өндөр хурдацтай хөгжиж буй энэ эрин цагт Эрхэм тантай интернэтийн орчинд уулзаж байгаадаа би нэн таатай байна. 90 гаруй жилийн цадиг түүх нь оршсон үзэсгэлэнт Сайхан-Овоо нутгийн минь хүн зоны амьдрал түүх соёл, ёс заншил, байгаль, цаг уурын онцлог, сумын төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалтай энэ хуудаснаа аялан танилцаж, багагүй мэдээллийг та олж авна гэдэгт итгэл төгс байна. Манай сумын талаарх мэдээлэлтэй танилцах эрхэм таны ажил үйлс тэнгэрлэг байж, амьдрал тань элбэг, хангалуун байхын өлзий төгс ерөөлийг дэвшүүлье!

 

 

СУМЫН  ЗАСАГ ДАРГА Б.ТҮВШИНБААТАР

дэлгэрэнгүй

Үг Чүлтэмсүрэн                                                   Ая Эрдэнэбаяр

 

               Нутаг амьтай заяа

Нэгэн насаараа сүслэн залбирдаг

Нутаг амьтай заяа минь

Итгэл дааж сэтгэл хорогддог

Хотлоороо жаргах миний нутаг аа

                                    Дэлгэсэн хадаг шиг Онгийн гол оо

                                    Дэлхийд ганцхан заяа минь ээ

Төөрөг заяагаар хослон жаргадаг

Түүхийн улбаат хилийн заагтай

Тахилгат найман  хайрхандаа

Дээжээ өргөн жаргая даа

                                    Дэлгэсэн хадаг шиг Онгийн гол оо

                                    Дэлхийд ганцхан заяа минь ээ

Адуу мал нь  налайсан

Амьдрал хайрласан нутаг минь

Нүнжиг буянтай түмний

Нүгэлгүй амьдрах миний нутаг аа

                                    Дэлгэсэн хадаг шиг Онгийн гол оо

                                    Дэлхийд ганцхан заяа минь ээ

 

 

Ая. Эдэнэбаяр                                                 Шүлэг. Нямлхагва                                                                       

                   Онгийн аялгуу

Өөжин шаргал талаар өргөн тунамал урсана

Өгөөдэй хааны хаяагаар өнгө нэмж урсана

Халхын заяат харгуйг ундлан ундлан урсана

Харганы шугуйг эмжин харгин даргин урсана

                     Онги минь, Онги минь, Онги минь

                     Гоё хатан гол минь

                     Говь түшээ ус минь ээ

                     Онги минь, Онги минь, Онги минь

Уудам Монгол орондоо шингэн шингэн урсана

Улс амьтныг ундлаад оргин боргин урсана

Шашир магнаг уулаа тольдон шилдэн урсана

Шашин төрийг мандуулаад тунан уяран урсана

                      Онги минь, Онги минь, Онги минь

                      Гоё хатан гол минь

                      Говь түшээ ус минь ээ

                      Онги минь, Онги минь, Онги минь

Түшээ гүний хошуугаа түшиж засан урсана

Түмэн ардыг баясгаад халгин цалгин урсана

Бари багштай шүтэлдээд мөргөн залбирч урсана

Бадаг бадаг толиондоо тарни хөврүүлэн урсана

                     Онги минь, Онги минь, Онги минь

                     Гоё хатан гол минь

                     Говь түшээ ус минь ээ

                     Онги минь, Онги минь, Онги минь

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах