Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээ

Хуудас:  1   2   3  ( 22 мэдээ )

Бүх нийтээр мод тарих аянд Өндөршилчүүд нэгдэж 2017 оны 05-р сарын 09-ний өдөр бүх төрийн албан хаагчид, иргэд 2 цэцэрлэгт хүрээлэнд "Нэр төр, эрхэмсэг амьдрал" ТББ-ын тэргүүн, "Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг" аяны санаачлагч сумын уугуул Д.Наранцогтынхоо хандивласан 200 гүйлс, 100 нарс, 100 арц модыг тарьлаа. 

    2017 оны 05-р сарын 25-26-ны өдрүүдэд Цог, Талын нар багийн хурал хуралдаж багийн даргын сүүлийн хагас жилийн ажлын төлөвлөгөөг батлан, ОНХС-ийн  санал эрэмбэлж, бэлчээрийг зохистой ашиглах, эзэмших журмын хэлэлцүүлгийг зохион байгуулав.

    Багийн хурлын үеэр ЭМТ-өөс хуралдаанд оролцсон иргэдээс сорил авах, Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Татвар, Газрын асуудал хариуцсан ажилтнууд Соёлын төвд ажиллаж, төрийн үйлчилгээг хүргэн Сумын сонгуулийн хорооноос мэдээлэл хийв.

     

     

      “Гүр адуу” хэмээх угшлын адууны генетик тогтоцыг тодорхойлох сорилыг  5 малчин өрхийн 60 гаруй адуунаас авлааГүр гэдэг нь Өндөршил, Баянжаргалан сумын заагаар нутаглаж явсан,  нутгийнхандаа “Дөө” хэмээн авгайлуулдаг сайн адуучин байсан Тэрээр Иххэт, Галшараас эхлээд нутаг нутгийн  шилдэг угшлын адуу авдаг байсан нь нутагтаа  Гүрийн хар, Гүрийн бор шарга, Гүрийн модон зээрд гэх мэтээр олон хурдан азарга, морь төрж, өсч үржих үндэс болсон  гэдэг. Энэ угшил өдгөө тасраагүй, Гүр угшлын адуу гэхээр говийнхон андахгүй болсон байна. 

       

        Өндөршил сумын уяачдын холбооны зөвлөгөөн 2017 оны 4 дүгээр сар 5-ны өдөр боллоо.

        Зөвлөгөөнд аймгийн Нарны хүлэг уяачдын холбооны тэргүүн Ц.Ганхүү, дэд тэргүүн Н.Баянмөнх, улсын манлай уяач Г.Батчулуун, Аймгийн засаг дарга асан Ж.Адьяа тэргүүтэй төлөөлөл болон Өндөршил сумын 40 гаруй уяачид оролцлоо.
        Зөвлөгөөнөөр аймгийн уяачдын холбооны удирдлагууд 20 жилийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар мэдээллийг өгсөн.
        Мөн зөвлөгөөний үеэр Монгол улсын манлай уяач Г.Батчулуун сумын уяачдад хурдан морины уяа заслын талаар сургалт хийж тамганы баяр, телевизийн нэвтрүүлэг зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
        ХХААХҮЯамны шагнал болон ММСУХолбооны шагналуудаар нэр бүхий уяачид шагнагдсан.
        Сумын уяачдын холбоо удирдлагын бүрэлдэхүүнийг шинэчилж даргаар Ё.Дашням, нарийн бичгийн даргаар Ч.Үнэнхүү сонгогдлоо

          2017 оны Сумын аварга малчид 1-р багаас Х..Сүхбаатар, Л.Энхтуул, З.Гэрэлчулуун, 2-р баг З.Үнэнмөнх, Ж.Эрдэнэбаатар, Ө.Ганбаатар нар тус тус шалгарлаа. мөн Х.Сүхбаатар, З.Үнэнмөнх нарт Сумын алдарт уяачийн цол үнэмлэхийг гардуулав.

            Аймгийн аварга малчнаар 1-р багийн малчин Э.Алтанхуяг тодорлоо. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Аймгийн ХХААГ-ын дарга Мөнхжаргал нар гардуулан өглөө. 

              Цог, Талын нар багийн ИНХ 2017 оны 02-р сарын 17-ны өдөр хуралдаж:

              - Багийн Засаг даргын тайланг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх,

              - Багийн сангийн тайланг танилцуулах

              - Тооллогын комисс байгуулах

              - Багийн ИНХ-ын даргыг сонгож батлах

              - Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоон, сонгож батлах

              - Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

               Сумын ИТХ-ын дарга У.Алтанхүү ИТХ-аас 100 хоногт хийсэн ажлын тайлангаа танилцуулж, сумын Засаг дарга Л.Мөнхбадрах мэдээлэл хийв.

               1-р баг /Цог/-ийн ИНХ-ын даргаар Б.Нарандэлгэр, Тэргүүлэгчдээр Б.Нарандэлгэр, Н.Сэрээтэр, Ё.Дашням, Г.Одонгэрэл, О.Цэцэгдэжид, Багийн Засаг даргаар Т.Мөнхбат,

              2-р баг /Талын нар/-ийн ИНХ-ын даргаар О.Цолмон, Тэргүүлэгчдээр О.Цолмон, Ө.Уранчимэг, Б.Мөнгөнцэцэг, Л.Батсүмбэр, Н.Гэрэлт-Од, Багийн Засаг даргаар П.Билигтсайхан нар сонгогдов

                Сумын Эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын хороо, Соёлын төвөөс санаачлан ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын нийт эмэгтэйчүүдийн дунд "Тэнгэрлэг сайхан ээжүүд" арга хэмжээ, "Монгол наадгай" тэмцээнийг зохион байгууллаа

                дэлгэрэнгүй

                Дундговь аймгийн "Нарны хүлэг" МСУХ-ны 2016 оны шилдэг холбоогоор Өндөршил сумын "Шилийн хурд" уяачдын холбоо шалгарлаа

                  Хуудас:  1   2   3  ( 22 мэдээ )

                  Цахим санал, өргөдлийн систем

                  www.7059106.mn

                  Санал хүсэлт илгээх

                  Санал асуулга

                  ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

                  Үр дүнг харуулах