Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Танилцуулга

  • -

  • Мэндчилгээ

      Өлзийт сумын оршин суугаа ард иргэд, тус сумаар овоглодог, ажиллаж амьдарч байсан бүх иргэдэдээ сайн сайхан, эрүүл энхийг хүсэн мэндчилж байна. Тус сум нь эдүүгээ үүсэн байгуулагдаад 91 жилийн нүүр үзэж 2015 оны байдлаар 177.261 толгой малтай, 745 өрх 2300-аад хүнтэй анхан шатны 6 баг, төсөвт 5-н байгууллага үйл ажиллагаа явуулж иргэдэд үйлчилж байна. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Сумын төвийн шинэчлэл” төсөлд хамрагдан дэд бүтцийн ажил шийдэн нэгдсэн холболтод орлоо. Мөн Буянт багт Жи-мобайль сүлжээ тавигдан сумын нийт газар нутгийн хэмжээнд мэдээлэл холбоог саадгүй болголоо. 2014 оны жилийн эцэст тэмээгээрээ улсын хэмжээнд 5-р байрт орж 2015 оны жилийн эцэст 1 түмэн тэмээтэй болох зорилт тавин ажиллаж байна. Хийсэн бүтээсэн, гаргасан амжилтаа бататгасан, ахиулж 2015 онд сум, аймаг, улсын алдар цол, гавьяа шагнал хүртэн “Аймгийн сайн” малчин-2, “Улсын сайн“ малчин 1, “Аймгийн Алдарт” уяач 2-оор нэмэгдэж Аймаг, Улсын наадам, Говь шанх-5 уралдаанаас түрүү, айрагууд хүртэн олон олон амжилтууд нэмсээр байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсч

Элгээрээ энх амгалан

Төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

                                 ЗАСАГ ДАРГА  И.ЭРДЭНЭБИЛЭГ

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах