Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээ

Хуудас:  1   2   3  ( 29 мэдээ )

Тус сумын 4-н багийн өдөрлөгийг 2015 оны 06 дугаар сарын 16,17,18,19-ний өдрүүдэд зохион байгуулж уг өдөрлөгийн сумын соёлын төвийн явуулын номын сангаар үйлчилж, Урлаг соёлын үйлчилгээг иргэдэд үзүүллээ.

дэлгэрэнгүй

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Буянт ээж өргөмжлөх арга хэмжээг 2015 оны 05 дугаар сарын 31-нд зохион байгууллаа. Буян ээжээр 1-р багаас Амаржаргал, 2-р багаас Мишиг, 3-р багаас Амарбат, 4-р багаас Батжаргал нар буянт ээжээр өргөмжлөгдлөө. Уг өдөр 1,2-р одонтой эхчүүдэд одонгийн гардууллаа. 

дэлгэрэнгүй

Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлөөс Албан байгууллагуудын дунд "Хаврын спартикад"-ыг зохион байгууллаа. Спартикадад 5 баг оролцон 8 төрлөөр өрсөлдөж 

1 дүгээр байранд ЕБСургууль

2 дугаар байранд Алаг-Өндөр баг 

3 дугаар байранд ЗДТГазар тус тус шалгарч. Энэхүү арга хэмжээнд нийт 85 иргэн хамрагдсан. 

    Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан харьяа бус:

    Бэлтгэл бүлэг, 1-р ангийн хүүхдүүдийн дунд  хөгжилтэй буухиа

    2-5 дугаар ангийн хүүхдүүдийн дунд АХА 

    6-9 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд "Алтан хонх" тэмцээнийг зохион байгуулан нийт 84 хүүхдийн хамруулж 1,2,3 дугаар байрыг шалгаруулан урамшуулсан. Бүх хүүхдийг хамарсан дугуйны уралдааныг насны ангиллаар нь зохион байгуулж нийт 35 хүүхдийг шалгаруулан шилдгүүдийг шалгаруулан урамшуулсан. Мөнх хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс "Авъяас" хүрэл медалиар 5а ангийн сурагч Б.Сарантуяа, 9а ангийн сурагч Цагаанцоож нар шагнуулсан. Мөн багийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулан БИНХ-аас шагнаж урамшуулсан.

      Энэ онд Тус сумын 3 дугаар багийн малчин Ш.Мишигтаяа "Улсын сайн малчин" цол тэмдэг хүртлээ.

        Хүүхэд хамгааллын дэлхийн 7 хоног аяны хүрээнд: Сум орны удирдлагууд, ТАХ нар, Төрийн бус байгууллагын төлөөлөл, Хүүхдүүдийг хамруулан хүүхдийн үндсэн эрх, хүүхэд хамгааллын баг, гамшгийн үед авах арга хэмжээний талаар мэдээллийг өгсөн. Мөн хүүхдийн хүчирхийллийг 0 болгох талаар уриалсан.

          2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус суманд "Ихэр заяа-Ижил заяа 2015" ихрүүдийн баярын үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд нийт 19 ихэр оролцсон. Баярын үйл ажиллагаанд ихрүүдийн мэндчилгээ. Ихрүүдэд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулсан. Албан байгууллага, ААН, ХХЭ-д ихрүүдэд хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг өгсөн. 

            Сумын Засаг даргын А/10 тоот захирамжаар угийн бичиг хөтлүүлэх ажлын хэсэг томилон, ажлын төлөвлөгөөг гарган нийт 9 ажил хийхээр төлөвлөсөн үүний дагуу ЗДТГ, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Сургуулийн ажилтан албан хаагчидад "УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 

              Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан сумын нийт эрэгтэйчүүд байгууллага, багийн эмэгтэйчүүдийн дунд Гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж "Болзоо" үдшийн цэнгүүнд урьсан. Тус сумын Төрийн албан хаагч Эрэгтэйчүүд "Болзоо" нэртэй үдшийн цэнгүүнийг зохион байгуулж төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулан урамшуулан шагнасан. 

                Хуудас:  1   2   3  ( 29 мэдээ )

                Цахим санал, өргөдлийн систем

                www.7059106.mn

                Санал хүсэлт илгээх

                Санал асуулга

                ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

                Үр дүнг харуулах