Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээ

Хуудас:  1   2   3  ( 29 мэдээ )

Цэндийн Чимэддоржийн нэрэмжит албан байгууллагуудын дунд урлагийн бага наадмыг 2015 оны 11 дүгээр сарын 26 нд буюу Улс тунхагласны баяраар зохион байгууллаа. Энэхүү наадамд  Ц.Чимэддоржийн шүлгийн дуу, Ц.Чимэддоржийн шүлгийн хэн сайн унших вэ? гэх мэт номеруудыг үзэгчдэд сонирхуулсан бөгөөд уг арга хэмжээнд 60 гаруй төрийн албан хаагч оролцож 200 гаруй иргэд үзэж сонирхлоо. Үүнд: 1-р байранд ЕБСургууль, 2-р байранд Эрүүл мэндийн төв, З-р байранд Засаг даргын Тамгын газар шалгарлаа. 

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэнлэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг шинэчлэн гаргаж 70 иргэнд өдөрлөгт оролцох урилга хүргүүлсэн. Өдөрлөгт 14 иргэн оролцсон ба Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулиар сургалт явуулж, Хүн эмнэлгээс ДОХ болон бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулсан ба ТА ТА тунгаа, Шагайн тэмцээн, Дартсны тэмцээн явуулж байр эзлүүлэн шагнаж урамшуулсан.  

      Хамгийн өндөр хүүтэй хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт юм гэсэн уриан дор Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын тухай хуулиар эрхзүйн сургалтыг зохион байгуулж уг сургалтанд 58 иргэн хамрагдлаа.

        Дундговь аймгийн "Хариуцлагатай залуу манлайлагч" клубын сургагч багш  нарыг урьж сургагч багш Т.Баярцэцэг, Т.Амарсүрэн, Д.Долгорсүрэн нар ирж сумын Төрийн албан хаагч 30 залууд сургалтыг явууллаа. Дэрэн сумын 30 залуу нэгдэн сумын залуучуудын холбооны дэргэдэх "Цантын залуус" клубыг байгуулан ажлын төлөвлөгөөг хэлэлцэн 11 дүгээр сарын 15-нд клубын нээлтийг хийж ажлын төлөвлөгөөг иргэдэд танилцуулан үйл ажиллагаагаа эхлээд байна.

          Тус сумын ИТХ, Засаг даргын тамгын газар, багууд, төрийн үйлчилгээний байгууллага сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, соёлын төв гэсэн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөр"-ийг амжилттай зохион байгууллаа. 

            Улсын олемпиад

            2015-10-07 17:42:02

            Монгол бичгийн 9 дэх удаагийн улсын уралдаанд 8 дугаар ангийн сурагч Ж.Энхжин, 7а ангийн сурагч Б.Чинзориг нар 2 дугаар байр эзэллээ. удирдсан багш Ц.Мөнгөнчимэг 

            дэлгэрэнгүй

            жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ахмадын баярыг 2015 оны 09 дүгээр сарын 20,21-нд зохион байгууллаа. Уг баяраар Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойгоор тус сумын ахмад дайчин Н.Пүрэвжалба нь цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа. 

            дэлгэрэнгүй

            Дэрэн түншлэл 2015

            2015-10-07 17:08:18

            Дэрэн түншлэл 2015, болон Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсан өдөрлөг үзэсгэлэн худалдаа болж 35 иргэн модон эдлэл, сүү цагаан идээ, хүнсний ногоо, эсгий эсгий эдлэл, гар утас засвар худалдаа болон бургасан хана, гутал захиалга засвар, хоол зэрэг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ сурталчлах зэрэг худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулж шилдгүүдийг шалгарууллаа. 

            дэлгэрэнгүй

            Тус сумын Алаг-Өндөр багийн БИНХ-ыг 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр  хөдөө Дөхөмд зохиож урлаг соёл, Уралдаан тэмцээнтэй амжилттай зохион байгууллаа. 

            дэлгэрэнгүй

            Дэлхийн багш нарын 21 дэх жил, Монгол багш нарын 49 дэх өдрийг Д.Төмөрийн нэрэмжит ЕБСургуулийн багш нар баяраа  тэмдэглэлээ 

            дэлгэрэнгүй
            Хуудас:  1   2   3  ( 29 мэдээ )

            Цахим санал, өргөдлийн систем

            www.7059106.mn

            Санал хүсэлт илгээх

            Санал асуулга

            ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

            Үр дүнг харуулах