Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээ

Хуудас:  1   2  ( 11 мэдээ )

Сумын баяр наадмаар Сумын 11 дэх  алдарт уяач  тодорч шагналыг гардуулав.

Азарга 27, Их насны морь 31, Соёолон 43, хязаалан 41, шүдлэн 60, даага 52 тус тус тоотой уралдлаа. 

 Хүчит 32 бөхийн барилдаан болсон. 

Сумын баяр наадамд 27 азарга уралдсанаас Хулд сумын харьяат Эрдэнэтөгсийн Зээрд азарга түрүүлж, Өлзийт сумын харьяат Чанцалын хүрэн халзан аман хүзүүдэж, Дэлгэрхангай сумын харьяат Э.Монголхүүгийн Бор, мөн сумын Д.Наранболдын Хар, Ө.Мандахбаярын буурал тус тус айрагдлаа.

Их насны морь 31 уралдсанаас Дэлгэрхангай сумын харьяат аймгийн алдарт уяач М.Алтансүхийн Хул түрүүлж, Говь-Алтай аймгийн Чимэддоржийн Хул аман хүзүүдэж,  Эрдэнэдалай сумын харьяат С.Мөнхбатын Ногоон, Сайнцагаан сумын харьяат Мөнхбаярын Загал, Дэлгэрхангай сумын харьяат С.Цогтмягмарын Хүрэн тус тус айрагдлаа.

Соёолон 43 уралдсанаас Эрдэнэдалай сумын харьяат Ё.Батнасангийн хонгор түрүүлж, мөн сумын харьяат Ганбатын хул аман хүзүүдэж, Дэлгэрхангай сумын харьяат Монголхүүгийн Хар, мөн сумын Төрбаярын Хул, Д.Ганэрдэнийн Хул тус тус айрагдлаа.

Хязаалан 41 уралдсанаас Өлзийт сумын харьяат Чанцалын зээрд халзан түрүүлж, Дэлгэрхангай сумын харьяат Ө.Мандахбаярын Буурал аман хүзүүдэж, Говь-Алтай аймгийн харьяат Чимэддоржийн хонгор, Эрдэнэдалай сумын харьяат Ёндонгийн хул, Дэлгэрхангай сумын харьяат Т.Амгаланбаатарын хул тус тус айрагдлаа.

Шүдлэн 60 уралдсанаас  Хулд сумын харьяат Төгсжаргалын Буурал халзан түрүүлж, Дэлгэрхангай сумын харьяат Г.Энхбаатрын хул аман хүзүүдэж, Хулд сумын харьяат Отгонбатын хээр, Дэлгэрхангай сумын харьяат Төрбаярын халтар, Хулд сумын Отгонмөнхийн хонгор тус тус айрагдлаа.

Даага 52 уралдсанаас Говь-Алтай аймгийн харьяат Чимэддоржийн саарал түрүүлж, Ханхонгор сумын Б.Батзаяагийн Шарга аман хүзүүдэж, Дэлгэрхангай сумын харьяат Б.Түмэнжаргалын Ногоон, Эрдэнэдалай сумын харьяат Өсөхбаярын Хүрэн, Дэлгэрхангай сумын харьяат С.Цогтмягмарын Шарга тус тус хурдалан  түмэн олноо баясгасан сайхан наадам болж өндөрөллөө.

  • Баяр наадмын зураг

Хуудас:  1   2  ( 11 мэдээ )

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах