Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээлэл

Хуудас:  1   2   3   4   5  ( 45 мэдээ )

    Жил бүр уламжлал болон эцэг эхчүүдийн дунд зохион явагддаг “СУРАГЧ НАСАА ЭРГЭН ДУРСАХУЙ” дурсамжит хичээлийг  2015.10.01нд  зохион явууллаа. 

дэлгэрэнгүй

     Сургуулийн хэмжээнд 2015.09.26-нд “МИНИЙ АРГА ЗҮЙ” мэргэжлийн багш нарын дунд зохион явагдсан ур чадварын уралдаанд тэргүүн байрыг англи хэлний багш Д.Мягмаржав, дэд байрыг биеийн тамирын багш С.Дашням, гутгаар байрыг МХУЗ-ын багш П.Мөнхтуул нар тус тус эзэллээ.  Шалгарсан багш нарыг үндсэн цалингийн 20-10%-р шагнаж урамшуулав. Багш нар шагналаа баяраараа гардан авлаа.

дэлгэрэнгүй

     2015.10.05-нд тэмдэглэн өнгөрүүлэв. Уг баярыг үеэр сургууль цэцэрлэгийн эцэг, эхчүүдийн хамтарсан хүндэтгэлийн тоглолтыг хийж багш нартаа бэлэг барилаа. Мэдээлэл зүйн багш Т.Цэрэндэжид, П. Мөнхтуул нар сумын засаг даргын жуухаар шагнагдлаа. 

дэлгэрэнгүй

       Шинэ залуу авъяастнуудыг нээн хөгжүүлэх, ардын урлагийг өвлүүлэн үлдээх, соёл урлагийн арга хэмжээнд ард иргэдийг татан оролцуулах, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, байгууллага хамт олны идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор “Урлагийн бага наадам 2015”уралдаан  энэ оны 11 дүгээр сарын 10-11ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

дэлгэрэнгүй

            Ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний дуулах авъяас чадварыг нээн хөгжүүлэх, дууны урлагийг чиглэл бүрд нь түгээн дэлгэрүүлэх, дуулах ур чадварыг дээшлүүлэх, ардын болон алтан үеийн дуунуудыг залуучууд хойч үед өвлүүлэх зорилгоор караоке тэмцээнийг баг, байгууллага , залуучууд, аж ахуй нэгжүүдийн дунд зохион байгууллаа.

 Караоке тэмцээн дараах үе шаттайгаар зохион байгуулагдлаа:

  1.  Багаараа дуулах / алтан үеийн дуунууд/
  2. Багийн ахлагч нар /ардын дуу/
  3. Багийн Дуэт  дуу /ардын болон нийтийн/
  4. Багийн гоцлол дуучин /Поп дуу/

Тэмцээнд нийт 5 байгууллага оролцож 1-р байр Ерөнхий боловсролын сургууль 2-р байр Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон шалгарлаа.

 

 

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3   4   5  ( 45 мэдээ )

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах