Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээлэл

Хуудас:  1   2   3   4   5  ( 45 мэдээ )

2015-12-24 17:19:38

    Засаг даргын нэрэмжит “Ирээдүйн одод” уралдаан маань жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн хувьд 

дэлгэрэнгүй

       Залуусын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Сумын залуучуудын холбооноос Байгууллагын дарга эрхлэгч нартай "Залуу боловсон хүчний нийгмийн асуудал" сэдвийн хүрээнд кофе-тэй ярилцлага зохион байгууллаа.

Ярилцлагын үр дүнд

1.Боловсон хүчний бодлогыг гаргаж Иргэдийн хуралд оруулах
2. Байгууллага бүр боловсон хүчний бодлого гаргаж ажиллах гэсэн шийдвэрт хүрлээ.

дэлгэрэнгүй

      Сумын хэмжээнд Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/146 тоот тушаалын “Нэг сая мод тарих хөдөлгөөн”-ний хүрээнд сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж сумын төвийн ойн зурвасыг нэмэгдүүлэх зорилгоор мод тарих төлөвлөгөө боловсруулан ХЭДС-ийн нийтийг хамарсан ажлын хүрээнд ажилгүйдэлд бүртгэлтэй 11 иргэнийг цалинжуулан 5 өдрийн хугацаанд 2 га талбайд 1200 ширхэг 6 төрлийн модыг тариаллаа. Мөн “Хангайн туршлагыг говьд” эко аян өрнүүлж Хөгжилд хүрэх түншлэл ТББ-тай хамтран сумын нийт иргэд, албан байгууллагын дунд танхим, практик хосолсон 2 өдрийн сургалт зохион байгуулж төв цэцэрлэгт хүрээлэнд 100 ширхэг гүйлс, 500 ширхэг хайлаас тариаллаа.

дэлгэрэнгүй

       Жил бүр уламжлал болон зохион явагддаг “СУРАГЧ ГОЁЛ-2016” уралдаан 2015.10.26-нд сумын соёлын төвд зохион байгуулав. Тэмцээнд нийт 10 загвар зохион бүтээгч, 27 загвар өмсөгч, эскиз зургийн төрөлд 2 сурагч тус тус оролцлоо. Тэмцээний шүүгчээр сургалтын менежер Т.Уранчимэг, технологийн багш Пүрэвдаш, загвар өмсөгч Цэцэгчулуун, сумын залуучуудын холбооны тэргүүн Булгамаа нар оролцлоо. Үүнээс  гоёлын төрөлд тэргүүн байранд “Үдшийн гялбаа” загвараараа 7а ангийн сурагч Ц.Санжааханд, мөн төрөлд дэд байранд  “Содон аялгуу” загвараараа 6а ангийн сурагч Х.Намуунаа, үндэсний загварын төрөлд дэд байранд “Монголжингоо” загвараараа 7а ангийн сурагч М.Жаргал, авангард загварын төрөлд тэргүүн байранд “Сондор” загвараараа 8а ангийн сурагч Б.Энхтуяа, мөн төрөлд дэд байранд “Crystal” загвараараа 7а ангийн сурагч О.Отгонцэцэг, эскиз зургийн төрөлд тэргүүн байранд “Харц” зургаараа  7а ангийн сурагч Д.Хослонгоо, мөн зургийн төрөлд дэд байранд “Байгаль” зургаараа  8а ангийн сурагч М.Төмөртогтох, загвар өмсөгч төрөлд тэргүүн байранд 7а ангийн сурагч Ц.Санжааханд, мөн төрөлд дэд байранд Т.Түвшинсанаа тус тус эзэллээ.

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3   4   5  ( 45 мэдээ )

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах