Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээлэл

Хуудас:  1   2   3   4   5  ( 45 мэдээ )

2016-02-16 10:01:14

Г.Мөнхсоёл багштай Ахлах бүлгийнхэн сумын түүхийн танхимтай танилцлаа.

дэлгэрэнгүй

2016-02-16 09:59:47

ИТХ-ын дарга М.Жавхлантөгс, Сумын засаг дарга Ч.Энхцэцэг нар Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гишүүдтэй хамтран Ажирхай багийн уугуул, хүндэт иргэн "Аж үйлдвэрийн гавъяат ажилтан" хэмээх хүндтэй цолыг хүртсэн Л.Дарамбазар гуайдаа нутгийн нийт ард иргэдийнхээ өмнөөс хүндэтгэл үзүүллээ. Ийнхүү орон нутгаас маань Монгол Улсын 4 дэхь гавъяат төрж, Угтаал нутгийнхаа нэрийг өндөрт өргөлөө. Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Л.Дарамбазар гуайдаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье

дэлгэрэнгүй

2016-02-16 09:56:11

Сумын Засаг дарга Ч.Энхцэцэг 2016.01.18-нд "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IY дээд чуулган"-д оролцлоо. Уг чуулганаар АЭХ-ны тэргүүнийг сонгосон бөгөөд нийт 10 эмэгтэй өрсөлдсөнөөс Өлзийт сумын харъяат Сайдын зөвлөх Ургамалцэцэг нэг саналын хуудас хүчингүй болсноор 613:614 харьцаатайгаар ялагдаж УИХ гишүүн С.Одонтуяа сонгогдлоо. Гэвч Сайдын зөвлөх Ургамалцэцэг маань үнэхээр манлайлагч лидэр улс төрч гэдгээ батлан харуулж чадсан. Танд улам их амжилтыг хүсье.

 
 
дэлгэрэнгүй

2016-02-16 09:53:18

Говь-Угтаал сумын Цаг-Уурын өртөө
нурамтын бууц сумын баруун талд 15 км
цасны өндөр - 14 см, нягт 0,29 г/см3 нөөц ус - 36,0 мм хунгарын зузаан - 46 см, хөрийн зузаан - 23 см
хажуугийн гол сумын өмнө тал 13 км, цасны өндөр 16см, нягт 0,36г/см, нөөц ус 68,0 мм, хунгар 36см, хөр 25 см,
зүүн тойром сумын зүүн хойно - 15км цасны өндөр 18 см, нягт 0,24 г/см3, нөөц ус 38,0 мм, хунгар 32 см, хөр 5 см
голын шинэ ус сумын зүүн хойно 3 км цасны өндөр 19см, нягт 0,21г/см, нөөц ус 44,0 мм, хунгар 45 см, хөр 10 см

дэлгэрэнгүй

2016-02-16 09:50:27

Сумын заан Х.Энэбишийн санаачлан зохион байгуулсан "Нийтийн монгол бөх"-ийн барилдаан болж өндөрлөлөө. Барилдаанд залуу бөх Н.Түвдэнням түрүүлж, залуу бөх Б.Цэвэгдорж үзүүрлэлээ.Энэ барилдааныг 1-р багийн иргэн Б.Адъяасүрэн, Д.Ган-эрдэнэ, У.Наранбаатар, С.Дугарбаатар, О.Очирсүрэн 3-р багийн иргэн М.Жавхлантөгс нар ивээн тэтгэлээ.

 
 
дэлгэрэнгүй

2016-02-16 09:48:49

Хүүхдийн цэцэрлэгээс эцэг эхчүүдийнхээ дунд Сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, буухиа, олс таталтын тэмцээн зохион байгууллаа.

дэлгэрэнгүй

2016-02-16 09:47:03

2016.01.15 өдөр ажилгүйдлийг бууруулах боломжийн талаар иргэдийн дунд чөлөөт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

дэлгэрэнгүй

2016-02-16 09:44:54

ГОВЬ-УГТААЛ СУМЫН 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ҮНЭЛГЭЭ ӨГЛӨӨ. 
Ажлын хэсгийн ахлагч: СХАА-ны дарга: Г.Зоригт 
Гишүүдэд: СТСХ-ийн ерөнхий санхүүч С.Энхжаргал
ХБХ-ын ахлах мэргэжилтэн Ж.Түмэндэлгэр
ХМОНХА-ны дарга С.Хулан
ЭМГ-ын мэргэжилтэн Д.Нямтогтох
СХАА-ны улсын ахлах байцаагч Г.Эрдэнэбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй

дэлгэрэнгүй

2016-02-16 09:44:08

Дундговь аймгийн Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2016.01.06-ны өдрийн шүүх хуралдаанаас эрүүгийн хуулийн 96 дүгээр зүйлийн 96.2.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дундговь аймгийн Говь-Угтаал сумын иргэнд холбогдох эрүүгийн шүүх хуралдааныг 2016.01.12-нд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд нээлттэй хийхээр тогтоол гарч суманд шүүх хуралдааны зохион байгууллаа.
Суманд шүүх хуралдаан зохион байгуулсан зорилго нь: 
- Шүүхийн үйл ажиллагаа шүүх хуралдааны нээлттэй ил тод байдлыг хангах шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх шүүх хуралдааныг нээлттэй зохион байгуулж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх

дэлгэрэнгүй

2016-02-16 09:41:01

    Хүүхдийн цэцэрлэгийн \Бэлтгэл бүлэг\ 2016.01.14-нд АМЬТАН сэдвийн хүрээнд биеийн тамирын хичээл орлоо.Тус хичээл дээрээ эхлээд жагсаалт зохион байгуулалт хийгээд дараа нь АГУУЛАХ ДАХЬ ХУЛГАНА нэртэй хөдөлгөөн тоглоомоор наадацгаалаа

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3   4   5  ( 45 мэдээ )

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах