Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээлэл

Хуудас:  1   2   3   4   5  ( 45 мэдээ )

 Хаврын тэргүүн сар шинийн нэгний өглөөний нарыг нутгийн эрчүүл тахилгат "Их Угтаал" хайрхан дээрээс угтлаа.

дэлгэрэнгүй

2016-02-16 10:10:49

XVII жарны Гал бичин жилийн сар шиний босгон дээр Говь-Угтаал нутгийнхаа нэрийг өндөрт гаргаж Улсын сайн малчнаар Базарын Нямсүрэн
Аймгийн сайн малчнаар Гүржавын Ганбаатар, Мөнх-Өлзийн Батмөнх,
Сумын сайн малчнаар Даваадоржийн Алтангэрэл, Уламбаатарын Чулуунбат, Гүржавын Амгаланбаатар, Лхагвасүрэнгийн Төмөр-Ухна нартаа нийт Говь--Угтаалчуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт, амьдралд тань эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

дэлгэрэнгүй

УРИАЛГА

Монгол түмний төрт ёсны их хүндэтгэл, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, цагаан сарын баяр морилон айсуй. Монгол түмэн эрт үе, эцэг өвгөдөөс улбаалан сар шинийн баярыг өвлийг өнтэй даван цай идээнийхээ дээжийг уул усандаа өргөн, айраг цагаагаа сөгнөж, таван тансаг идээний дээд цагаан идээгээ цайлан хотол олноороо цэнгэдэг сайхан улажлалтай билээ.

Ихсийг хүндэлж нялхсаа асран зуун зуун жил уламжилж ирсэн цагаан сараараа архи сархдыг тэвчиж, айргаа сөгнөн, амтат цагаан идээгээрээ зочин гийчнээ дайлж цайлдаг сайхан уламжлал маань улам бүр сэргэж залуу үе чинь архи хэмээх хатуу ундаанаас татгалзаж, улмаар санаа нэгдэн “АРХИГҮЙ ГОВЬ-УГТААЛ” хөтөлбөрөө дэмжин “АРХИГҮЙ ЦАГААН САР”-аа тэмдэглэж гар цайлгах бэлэг өгөх бол үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сонгох уриалга гаргаж байна.

“АРХИГҮЙ ГОВЬ-УГТААЛ”, “АРХИГҮЙ ЦАГААН САР” уриалгыг зон олноороо дэмжиж сайшааж, айл өрхөөрөө ажил хэрэг болгон, сум орноороо талархан хүлээн авч, дээдэс өвгөдөө хүндэтгэж, түмэн олноор дүүрэн жаргалтай, түвшин амгалан, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан хотлоороо сар шинэдээ сайхан шинэлээрэй.

дэлгэрэнгүй

2016-02-16 10:02:40

Аймгийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 2 өдрийн турш малчидтай уулзаж өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа.

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3   4   5  ( 45 мэдээ )

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах