Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Байгууллагууд

  • -

  • Соёлын төв

           Говь Угтаал сумын соёлын төв нь анх 1942 онд улаан булан нэртэй байгуулагдсан. Анхны эрхлэгчээр Ш.Гэндэнзовхил ажиллаж байжээ. 1951 оноос ард иргэдийн санаачлагаар анхны барилга баригдаж байсан. Энэ ажилд иргэн Чүлтэмпунцаг ихээхэн идэвхитэй оролцсон мөн ЗХУ –ын болон МУСТА Д.Дондов идэвхитэй оролцсон бөгөөд хөдөөнөөс сумын төвд орж ирсэн иргэн бүхэн хоёр хоёр хавтгай чулуу авчирч байсан гэдэг. Ард иргэдийн оролцоо санаачлага идэвхээр анхны барилга ашиглалтанд орсон бөгөөд эрхлэгч Ш.Гэндэнзовхилын найруулгаар “Учиртай гурван толгой” “Саран хөхөө” “Цэнд комиссар” зэрэг жүжгийг тавьж, эдгээр жүжигт С.Дорждэрэм, Д.Төмөрчөдөр, Доржзовд, Төмөрбаатар нарын авьяастанууд тоглож олны хүртээл болгож байжээ. Цаашид клуб болон өрөгжиж 3 орон тоогоор ажиллах болсон бөгөөд эрхлэгчээр Ш.Гэндэнзовхил, Балдан, Д.Туванжав,Лувсаншарав, Галбадрах, кино механикчаар Ёндон, Сэрээтэр, Төмөртогоо, номын санчаар Хишигт, МУСТА Д.Лхам, нарын ахмадууд ажиллаж байжээ.

    

дэлгэрэнгүй

 

Соёлын төвийн шинэчлэл: 2014 онд Орон нутаг хөгжүүлэх сангийн 214 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 350 хүний суудал бүхий үзвэрийн танхим, 150 хүний багтаамжтай бүжгийн заал, Номын сан зэрэгт их засвар хийгдэж, Мөн Орон нутаг сангийн 10 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар орон нутаг судлах танхимд тохижуулалт хийгдлээ.

дэлгэрэнгүй

           Говь-Угтаал сумын Соёлын төв нь одоогоор Эрхлэгч Б.Гансүх, Хөгжмийн багш Д.Идэрцэцэг, Номын санч Х.Энхтуяа, Техникч Б.Пүрэвсэнгэ, Үйлчлэгч, Т.Уранцэцэг гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж Соёл урлагийн үйл ажиллагаа, аймаг бүсийн уралдаан тэмцээнүүдийг амжилттайгаар ард иргэдэд хүргэн үйлчилж байна. Иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж ажиллаж байна.

          

    манай хамт олны зорилго:

Соёлын өвийг хойч үедээ уламжлан өвлүүлж, соёлтой үйлчилгээ чанартай бүтээлээр иргэн бүрт хүрч үйлчлэх зорилготойгоор ажиллаж байна”

    манай хамт олны алсын хараа:

“Зүүн бүсийн соёл мэдээллийн төв болох”

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах