Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Байгууллагууд

  • -

  • Цэцэрлэг

     Говь Угтаал сумын хүүхдийн цэцэрлэг нь 1964 онд Говийн Өрнөлт нэгдлийн үүсгэл санаачлагаар 15 хүүхэдтэй, 2 гэр, 2 ажилтантай  Хүүхэд саатуулах газар нэртэй байгуулагджээ.  Хүүхэд саатуулах газар ажилласнаар   нэгдлийн   ажилчид сумын албан хаагч нар  хүүхдээ  харуулж ажил эрхлэх   боломжоор хангагдсан  түүхтэй. Анхны   эрхлэгч багшаар  Ишнамжилын Уртнасан , тогооч  үйлчлэгчээр Балжингийн  Сэрээтэр нар томилогдон ажиллаж байжээ. 

Эрхлэгч нь  багш, няравын ажлыг  1964- 1978 он хүртэл хавсран гүйцэтгэж байлаа.   

  Дээрхи хүмүүсээс гадна Багш Сугарсүрэн, Эрхэмбаяр,  Долгорханд нар ажиллаж байжээ.

 

дэлгэрэнгүй

1970 онд 4 айлын сууцыг  цэцэрлэгт зориулан барьж шинэ байртай болсноор 25 хүүхэд хүлээн авч өргөжсөн. Энэ үед анхны цэцэрлэгийн мэргэжлийн багш  Ц.Сугар сүрэн 1970-1973 онуудад  ажиллаж  анги танхимыг  тохижуулж байсан түүхтэй. 

50 хүүхдийн цэцэрлэгийн   УМБ-52 барилга  1983 онд  ашиглалтанд орсноор зориулалтын шинэ барилгатай болж   тойргийн 100 гаруй  хүүхэд хамруулдаг боллоо. 

дэлгэрэнгүй

         Тус цэцэрлэг нь 100 хүүхдийн хүчин чадалтай .4 бүлэгт 108 хүүхэд   зуны нүүдлийн , гэр цэцэрлэг зэрэг сургалтын олон хувилбарыг ашиглан нийт хүүхдийн 98% - ийг хамран  Сургуулийн  Өмнөх Боловсрол олгож Монгол улсын  боловсролын  шинэчлэлийн хүрээнд  СӨБ –ийн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэн  орон нутгийн  дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж жил бүр 30 дээш хүүхдийг сургуульд бэлтгэн өгч байна. 

дэлгэрэнгүй

БИДНИЙ ШИЙДСЭН АЖЛУУД :

       Хамран сургах тойргийн насны хүүхдийг  ердийн бүлэг ,  олон хувилбарт сургалтад хамран 

Хүүхдийн 98%-д СӨБ олгож сургуульд бэлтгэн өгч байна.

 

  1. Хүүхдийн цэцэрлэгийн  орчин үеийн хийц загвар , цэвэр бохирын бүрэн шийдэлтэй 668.0сая төгрөгний төсөвт өртөгтэй   100 хүүхдийн цэцэрлэгийн   шинэ тохилог  барилгатай боллоо.
  2. 11.2  сая төгрөгний үнэ бүхий Гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжтэй  боллоо.
  3. Цэцэрлэгийн хашааг   төмөр хашаа болгон бүрэн шинэчиллээ.

4. Багш  бүр   нэг  компьютертэй   төсөл хэрэгжүүлж   цахим мэдээллийн сургалтанд хамрагдсан.

5. Урлаг залтай болж   хөгжим аппратур, өсгөгч , гэрэлтүүлэг чимэглэл хийгдлээ.

6. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс  8 камер суурилууллаа.

7. Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн хүрээнд  2 .0 сая төгрөгний номын баяжилт хийлээ.

8. Гадна орчны хаяг гэрэлтүүлэг чимэглэлээ шийдсэн .

 

БИДНИЙ ЗОРИЛТ :

 

  1. ЗӨВ МОНГОЛ ХҮН ТӨЛӨВШҮҮЛЭХ  АНХНЫ СУУРИЙГ ТАВИХ
  2. ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН  - ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХАМТ ОЛОН БОЛОХ
  1. АЙМГИЙН ЗҮҮН БҮСИЙН ТҮШИЦ ЦЭЦЭРЛЭГ БОЛОХ
  2. ЭРҮҮЛ МЭНДИЙГ  ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА БОЛОХ
  3. ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИН БҮРДҮҮЛЭХ

 

Манай хамт олны амжилтаас :

  1. 1992 онд : Аймгийн тэргүүний  байгууллага
  2.  2006 онд сумын тэргүүний байгууллага

          3. 2011- 2012 оны хичээлийн жилийн ажлаараа  аймагт  2 дугаар байранд тус тус шалгаран  2004 онд болсон  БСШУЯ-ны  мэрэгжлийн хяналтын үзлэгээр   хангалттай сайн . 2012 онд болсон БСГ-ын  мониторонг үнэлгээгээр хангалттай сайн , хоол судлалын төвийн мэргэжлийн байгууллагын  үнэлгээгээр хангалттай үнэлгээтэй ,  2012 онд болсон аймгийн МХГ-ын  үзлэгээр  эрсдэлгүй үнэлгээг тус тус авлаа.

 Хамт олны дундаас ажил үйлсээрээ тэргүүлсэн  Монголын залуучуудын      холбооны тэргүүний залуу алтан медальтан -4, хөдөлмөрийн алдар     медальтан 3,  тэргүүлэх зэрэгтэй -1 , арга зүйч зэрэгтэй багш -4  , АХ-ын   70,80, 90 жилийн ойн медальтан  - 3 , Чингис хааны  800 жилийн ой,  боловсролын  80, 90 жилийн ойн медальтан – 6 , аймаг сумын  засаг даргын жуух бичигтэн – 4, сумын тэргүүний ажилтан  -2,  сумын   үйлчилгээний тэргүүний ажилчин – 3, шилдэг төрийн түшээ – 1, боловсролын тэргүүний ажилтан -1 , МУТУСайханч  -1, төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор 1 ажилтан  тус тус шагнагджээ.

 

 

 

 

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах