Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Байгууллагууд

  • -

  • Сургууль

Зорилго: Боловсролын стандартыг хэрэгжүүлж, сургалтын чанарыг дээшлүүлэх, багшийн ур чадварыг нэмэгдүүлж,хүүхэд нэг бүрийн хөгжлийн ахиц өөрчлөлтийг судалж, мэдлэг эзэмших чадвараа хөгжүүлэх хүсэл эрмэлзэл бүхий идэвх санаачилгатай, өв тэгш сурагчдыг төлөвшүүлэх, багш, сурагч, эцэг эх, сургуулийн захиргааны харилцаа холбоог сайжруулах

дэлгэрэнгүй

Тус сургууль нь анх 1937 онд бичиг үсгийн бүлгэм нэртэйгээр байгуулагдан 1939 оныг дуустал 6 сарын хугацаатайгаар жил бүр 20-25 сурагчийг сургаж бичиг үсэг тайлагдсан үнэмлэх олгож байв. 1940 онд энэхүү бүлгэм нь “Ардын бага сургууль” болон өргөжиж, тус сургуулийн суурь анх тавигдаж 2 багш, 3 ажилтан 50 сурагчтайгаар хичээллэж эхэлсэн байна.

 

дэлгэрэнгүй

Тус сургууль нь нэг ээлжиндээ 320 хүүхэд суралцах хүчин чадалтай спорт зал бүхий хичээлийн байртай, 80 хүүхдийн дотуур байртай, багш ажиллагсдын амьдрах 3 орон сууцтай, эрчим хүчний төвлөрсөн шугамд холбогдсон объектын халаалттай.

Сургалтын үйл ажиллагаа явуулах 14 анги танхимтай, технологи, монгол хэл, мэдээлэл зүй, хөгжим, байгалийн ухааны кабинеттэй, зориулалтын номын сан, чийрэгжүүлэлтийн танхимтай, дотор 6 настны 00-той, үдийн цайны тусгай залтай.

 

дэлгэрэнгүй

1960-аад оны сүүлийн хагаст бүх нийтээр боловсрол олгох шийдвэр гарч, 1970-аад оноос орон нутгийн ихэнх сумдад дунд сургууль байгуулагджээ. Говь-Угтаал сумын бага сургууль 1968-1969 оны хичээлийн жилд анх V авч хичээллүүлснээр дунд сургууль болох сууриа тавьжээ. Шинээр дунд анги хичээллүүлэхэд материаллаг бааз, багшлах мэргэжилтэн шаардлагатай болсноор 1970-1971 онд дүнзэн ханатай дөрвөн өрөө 2 барилгыг ашиглалтанд оруулж, хичээлийн танхим, дотуур байрны зориулалтаар ашиглаж байгаад “Говийн Өрнөлт” нэгдлийн хөрөнгөөр сурагчдын дотуур байр шинээр барьж найман танхимаа сургалтын зориулалтаар ашигласан.

 

дэлгэрэнгүй

Говь-Угтаал суманд 1940 оны намар “Ардын бага сургууль” нэртэй анхны сургууль байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэ сургууль нь бага насны /7-15/ хүүхдүүдийг элсүүлж хэл бичиг, тоо, байгаль шинжлэл гэсэн гурван төрлийн хичээл зааж, дөрвөн жилийн хугацаанд ерөнхий эрдмийн бага боловсрол эзэмшүүлдэгбайжээ. Тухайн үед Боржигон хийцийн модон байшинд сургалтаа явуулж сурагчид багш нар гэрт амьдарч байгаад 1957 онд чулуун ханатай, 4 өрөө хичээлийн танхим ашиглалтанд орсон.

 

дэлгэрэнгүй

20-р зууны эхэн үед монгол оронд буддын гүн ухааны сургалтыг эс тооцвол ерөнхий эрдмийн боловсрол олгох сургалтын тогтолцоо бүрэлдээгүй байжээ. Буддын гүн ухааны сургалт нь хэдийгээр Монгол орон даяар тархан сургалт явуулдаг ч албан бус бүтэцтэй, эрэгтэйчүүд зонхилж хамрагддаг, сайн дурын шинжтэй, зөвхөн нэг шашны үзэл санааг номлодог байснаараа өрөөсгөл байсан юм. Гэсэн ч буддын сургалтын явцад дорны анагаах ухаан, зурхайн тоолол, түвд, манж хэл бичигт сургаж, оюуны бүтээл бий болгож чадсанаараа үндэсний соёл гэгээрэлд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг.

    

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах